10 дугаар сарын таванд Грозный хотод болсон ерөнхийлөгч Рамзан Кадыровын төрсөн өдөрт Германы бүжигчид оролцсонд харамсаж байгаагаа тус тус улсын олон нийтийн телевизийн MDR суваг илэрхийлэв. Тавны өдөр болсон арга хэмжээ уул нь Грозный хотын өдөр боловч Р.Кадыровын төрсөн өдрийг хамтатган тэмдэглэж нүсэр арга хэмжээ зохиосон билээ. Чухам энэ явдал Германы хүний эрхийг хамгаалагчид, улс төрчид зэрэг олон хүний дургүйцлийг төрүүлэд байгаа юм.
Германы урлагийн групп Р.Кадыровын төрсөн өдөрт очиж тоглосныг алдаа гэж үзэж буй телевизийн удирдлагыг тайвшруулж буй хоёрхон зүйл нь балетын бүжигчдийг хөлсөлсөн агентлаг Чеченийн эрх баригчидтай шууд холбоогүй мөн бүжигчдэд, зах зээлд “байдаг л нэг” дөрвөн оронтой тоонд багтах мөнгө төлсөн явдал ажээ. Чеченьд очсон групп нь MDR телевизийн мэдлийнх биш ч санхүүжилтийнхээ зарим хэсгийг авдаг аж.
Чеченьд бүжигчдийн очсон явдал Германы парламентад хэлэлцүүлгийн сэдэв болж магадгүй байна. Бундестагийн хүний эрх, хүмүүнлэгийн тусламжийн хорооны дарга Том Кёнигс бүжигчдийн тухай ярихдаа “Энэ хэд чинь галзуурчихсан юм биш биз?” гээд, Чеченийг хүний эрхийг зөрчдөгөөрөө зард гарсан улс гэдгийг сануулжээ. Мөн Бундестагийн гишүүн Фолькер Бек MDR телевизийг хатуу шүүмжилж, олон нийтийн телевизийн хөрөнгөөр санхүүждэг жүжигчид “Гар нь цусанд бялдсан этгээдийн гоёлын зүүлт болох эрхгүй” гэжээ.
Б.Амгалан