Бээжин-Москвагийн галт тэргэнд зорчиж явсан Монголын иргэний гар тээшинд байсан 9.3 кг махыг Наушкийн гаалийн ажилтнууд өчигдөр шатааж устгажээ. Мөн түүнтэй хамт явсан Хятадын иргэн 742 ширхэг нугасны өндөг, 96 кг зайдас, 18 кг сүүн бүтээгдэхүүн авч явсаныг Оросын гаальчид хурааснаа хамтад нь шатаасан байна. Эдгээр бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагатай бичиг баримтгүй байсан учраас хураасан гэнэ. Наушкийн гаалийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр монгол, хятад хоёрын авч явсан зүйлийг өнгөрсөн 13-ны өдөр хураасан бөгөөд үүнээс үзвэл Оросын гаальчид уг зүйлсийг таван өдөр хадгалсаны эцэст ийн устгалд оруулсан болж таарч байна.