Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны танхимд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачлан боловсруулсан “1996 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” төсөлд өгөх Засгийн газрын саналыг сонсох юм байна. Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл оруулж байгаа бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн дулааны станцын талаар авах зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлээр бэлдээд байна. Өнөөдрийн хурлаар Гадаад харилцааны сайд нэг нууц асуудал танилцуулах юм. Сонирхолтой нь өнгөрсөн долоо хоногт тэрбээр мөн л нэг нууц асуудал танилцуулж байсан билээ. Харин Т.Ганди сайд “Хүний хөгжил” сангаас эх орны хишиг, хувийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож байгаа үйлчилгээ ямар хэмжээнд байгаа талаар гишүүдэд мэдээлнэ. Мөн шадар сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарын гадаад томилолтын тухай ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулах юм байна.