Москва, Улаанбаатартай хамтран Монголын нутагт нүүрс олборлох төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахаар болсоноо Украины Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн яам өнөөдөр мэдэгдэв. Тус яамны вэбсайтад танилцуулсаныг үзвэл, сайдын 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар шинжээчдийн ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг Монголын нүүрс олборлолтын салбарын бодит бололцоог судлаад гурван тал хамтран хэрэгжүүлж болох төсөлд Украины тал хэрхэн оролцох саналыг боловсруулж яамандаа танилцуулах ажээ. Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн яамны сайдын нэгдүгээр орлогч Игорь Поповичийн ахалсан ажлын хэсэгт тус яамны газар, хэлтэс, Экологи, байгалийн нөөцийн яам, Эдийн засгийн хөгжил, худалдааны яам, Гадаад хэргийн яам болон уурхайн барилгаар мэргэжсэн байгууллагуудын төлөөлөгчид оржээ.
Өнгөрсөн зургадугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украинд хийсэн айлчлалын үеэр хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох зорилгоор Украины ерөнхийлөгч Виктор Янукович тушаал гаргаж энэ ажлын хэсгийг байгуулсан байна.