Монгол улсын усны тооллогын нэгдсэн тайланг БОАЖЯ-нд танилцуулсаныг үзвэл улсын хэмжээнд 21081 гол, нуур, булаг, рашаан байна. Үүнээс 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгэсэн дүн гарчээ. Мөн худаг 34313 байгаагийн 26208 нь уурхайн гүний худаг байгаа юм. Харин 1595 нь эвдэрсэн, богино яндант худаг аж.
Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 1152 голтой байгаа бол Хэнтийд 1120 нуур байгааг тоолжээ. Говь-Алтай аймаг 932 булагтай бол араас нь Хөвсгөл аймаг 928 булгийн тоогоор хоёрт орсон байна. Увс аймаг хамгийн олон буюу 26 рашаантай байхад Баян-Өлгий, Ховд аймаг тус бүр 25 рашаантай. Эсрэгээрээ Өмнөговь аймагт нэг гол байдаг ч ус нь ширгэж голгүй болжээ. Дундговь аймагт зургаан нуур байдгийн тав нь ширгэж нэг нуур үлдсэн байна. Хамгийн цөөн булагтай аймаг нь Говьсүмбэр аймаг бөгөөд 15 булагтай. Орхон, Дархан-Уул аймаг ч мөн бага газар нутагтай учир цөөн булаг тоолсон бол ууган аймгуудаас Дундговь аймагт 127 булаг байгаа тоо гаргажээ. Харин Улаанбаатар хотод 20 гол, дөрвөн нуур, 36 булаг тоолсон ч устай гэсэн хэсгийг хоосон орхисон байна. Улсын хэмжээнд 56 гол аймгийн хил дамнан урсдаг аж.
Энэ оны зургадугаар сарын зургаанаас эхлэн 38 хоногийн турш орон даяар усны тоо бүртгэлийн ажил өрнөсөн билээ. Үүнд 54 баг, ажлын хэсэг гарч нийт 1586 хүн оролцжээ. Тоо бүртгэлийн ажлын зорилго нь усны гадаргын болон гүний нөөцийг бүртгэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны хөнөөлөөс сэргийлэх, ус хуримтлуулах талаар мэдээллийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм.