“Хөгжлийн төлөө хөл нийлүүлье” нэртэй явган аялал энэ долоо хоногт өндөрлөж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн төрийн албаны удирдлагууд иргэдийг уриалан дөрөвдүгээр сараас хойш тогтмол зохион байгуулсан явган аялалд нийт 4270 хүн оролцжээ. Дунд сургуулийн багш, сурагч, тус дүүргийн нийт 23 хорооны иргэд, оюутан залуус, аж ахуйн нэгжийн төлөөл, эрүүл мэнд, өрхийн эмнэлэг гээд бүх салбарын иргэнийг хамруулсан байна.
Хаалтын явган аяллыг Туул голын эрэг Хар усан тохой хүрээд буцах таван км зайд хийсэн байна. Зургаан сарын хугацаанд Сэлбийн ам, Богд уулын Богинын ам, Туул голын эрэг дагуу хэд хэдэн газарт аялсан юм. Нийт 17 удаагийн аялал хийхдээ спортын дөрвөн төрөлт буухиа тэмцээн зохион байгуулж, ялагч багийг урамшуулж иржээ. “Хөгжлийн төлөө хөл нийлүүлье” явган аяллыг зохион байгуулагчид иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг сурталчлах, захиргааны байгууллагын үйл ажиллагааг таниулах зэрэг хэд хэдэн зорилгыг тавьж, түүндээ ч хүрсэн гэж үзэж байгаа юм.
Баянгол дүүргийн албан хаагчид дээрх явган аяллыг ирэх жил дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.