Лос-Анжелес хотын нэгэн үсчин Пол Маккартнийн хуучин эхнэр Хизер Миллзийг шүүхэд өгөв. Тэрбээр Х.Миллзийн үсийг засч үйлчилснийхээ хөлсөнд авах ёстой байгаад чадаагүй 80 мянган доллароо нэхсэн нь энэ ажээ. Тэрбээр 2005-08 онд Х.Миллзийн үсийг засч байсан бөгөөд үйлчлүүлэгч нь П.Маккартнигаас гэр бүлээ салгуулж дууссаны дараа л мөнгөтэй болно гэж хэлдэг байсан гэнэ. Үсчин шүүхээр нэхэмжилж буй мөнгөндөө үйлчилгээний хөлснөөс гадна сэтгэл санааны хохирол, шүүхийн тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлсөө оруулсан нь энэ ажээ. Х.Миллз болоод түүний төлөөлөгч энэ талаар ямар нэг тайлбар хийгэгүй байна.
2002 онд гэрлэсэн Х.Миллз, П.Маккартни нар дараа жил нь охинтой болсон боловч гурван жилийн дараа салсан юм. 2008 онд шүүхээр шийдэгдсэн салалтын эцэст Х.Миллз 24.3 сая паунд авсан билээ.