УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хэрэг ямар шатандаа явааг Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-Х.Наранхүү гишүүний хэрэг юу болж байна?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Яагаад?
-Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна. Тиймээс одоохондоо ямар ч мэдээлэл өгөх боломжгүй.
-Хэзээ дуусах вэ?
-Миний хувьд гишүүн Х.Наранхүүгийн хэрэг мөрдөн байцаалтад байгаа гэдгийг л хэлж чадна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Х.Наранхүү гишүүнийг 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа улсын арван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр анх АТГ-аас яллагдагчаар татсан. Гэвч хавтаст хэрэгтэй хяналтын прокурор танилцсаны дараа зүйлчлэлийг нэмэх санал гаргасан байдаг. Тиймээс Х.Наранхүүг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж өнгөрсөн сарын сүүлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч өмч хөрөнгийг нь битүүмжлэн, хилээр гарахыг нь хориглосон юм.
Б.Золбоо