Олон улсын стандартын хорооноос гаргасан “Нийгмийн хариуцлагын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхийг төр ба хувийн хэвшлийн нийт байгууллагуудад уриалан МҮЭХ болон ТЕГ, МХЕГ, МАОЭНХ, МҮХАҮТ хамтран “нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” сэдэвт уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд төрийн, төрийн бус байгууллагууд үйлчилгээний чиглэл, том, жижиг, ашиг орлогын хэмжээ хамаарахгүй оролцож болох юм. Нийгмийн хариуцлагыг дүгнэхдээ хүний эрхийг хүндэтгэн хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хөлс төлөлт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, ажлын байрны аюулгүй ажиллагаа, ажилчдын эрүүл мэнд болон хүрээлэн буй орчин, авилга хээл хахуулийн асуудал болоод шударга өрсөлдөөн өмчлөлийн эрхийг эрхэмлэх, нийгэм хамтын хөгжилд оруулсан хувь нэмэр гэхчилэн үндсэн долоон шалгуураар дүгнэх юм байна. Уралдааны дүн ирэх сарын 15-нд гарах бөгөөд МАОЭНХ, МХАҮТ, ХЭҮК, ТЕГ, МХЕГ, АТГ, болон нийгмийн аудитын зөвлөлийн төлөөлөл бүхий комисс шалгаруулах аж.
Б.Анир