Нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр нийслэлд хичнээн нийтийн тээврийн унаа үйлчилж байна вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд их багтаамжийн автобус 800, бага оврын 271 микро, буухиа чиглэлийн 500 орчим микро автобус, 500 гаруй такси өдөр тутам шугаманд үйлчилж байна.
-Энэ нь тэгээд хүрэлцээтэй тоо гэсэн үг үү?
-Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй гэр хороолол байхгүй болсон. Ялангуяа их багтаамжийн микро автобус сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн. Одоо 58 чиглэлд үйлчилж байгаа. Их багтаамжийн автобус явах боломжгүй газруудад бага оврын автобусаар үйлчилж байгаа. 2009 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 400 шинэ автобус орж ирсэн. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар ч жил бүр автобус нэмэгдэж байгаа. “Зарим чиглэлд автобусны тоог нэмэх хэрэгтэй байна” гэсэн санал ирдэг. Түүнийг манай мэргэжилтнүүд судалж үзээд шийддэг л дээ. Жишээ нь саяхан “Өнөр хорооллоос Зуун айл чиглэлийн автобус цөөхөн байна” гэсэн санал ирсэн. Энэ нь бага оврын автобусны хязгаарлалттай холбоотой байсан. Одоо Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг гэсэн маршрутаар шинээр явж эхэлсэн.
-Автобус буудалд ирэх хоорондын хугацаа хэд байх ёстой юм бэ?
-Их багтаамжийн автобусны хоорондын интервалын зай нь янз бүр. Ихэвчлэн 5-7 минут. Харин микронд тийм тогтсон цаг байхгүй. Гэхдээ зөвшөөрөгдсөн цагаараа явж байгаа.
-Автобус орой хэдэн цаг хүртэл тээвэрт явж байгаа вэ?
-Сүүлийн автобус орой 10.30 хүртэл явж байгаа. Гэхдээ 19.30-аас эхлээд автобуснууд тодорхой хувиар цөөрч эхэлдэг.
-Тэгвэл Зуун айл чиглэлээр явдаг Шар хадны 34 номерын автобус орой 18.30 цагийн үед хоёр гурван цагаар ирэхгүй хүлээлгэж байна гэсэн гомдол их байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-“Шар хад-Гэмтлийн эмнэлэг-3,4 хороолол” гэсэн чиглэлд явдаг 34 номерын автобус ажлын өдөр 20, амралтын өдрүүдэд 12 гаралттай. Уг нь тооны хувьд боломжийн. Хэрвээ автобус явах ёстой цагтаа тийм удаан хүлээлгэж байгаа бол өдөр сар, хэдэн цагийн хугацаанд ирээгүй гэдгийг манай Нийтийн тээврийн газрын санал гомдол авдаг төв диспетчерт мэдээлэх хэрэгтэй. 321490, 326352 гэсэн хоёр утас байгаа. Нэг, хоёр чиглэлийн автобусны жолоочийн буруутай үйлдлээс болж бүх автобус, нийтийн тээврийн газрын үйл ажиллагааг үгүйсгэж болохгүй.
-Том оврын автобуснаас гадна Шар хадны чиглэлийн микро автобуснууд их цөөрсөн гэж иргэд хэлж байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ. Жилийн өмнө микроавтобус их байсан гэсэн?
-Тэр чиглэлийн микроавтобусыг цөөлсөн. Микроавтобус нэг хаалгатай болохоор зориулалтын нийтийн тээврийн хэрэгсэл биш. Тоо нь цөөрч, насжилтаар хасагдаж байгаа. Цаашид ч тоо нь төдийлөн нэмэгдэхгүй. Стандартын шаардлага хангасан, олон хүний багтаамжтай том оврын автобусаар найдвартай үйлчилгээ үзүүлэх ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Одоо микроавтобусыг цөөлөхөөс биш нэмнэ гэж байхгүй.
-Цаашид нийтийн тээврээр үйлчлэх цагаа уртасгах уу?
-Төр захиргааны байгууллагуудын ажлын цаг наймаас эхлэх болсонтой холбоотойгоор нийтийн тээврийн гаралтыг урагшлуулж, буултыг ч хойшлуулсан. Цаашдаа 23.30 хүртэл нийтийн тээврийн унаа явуулах, аюулгүй байдал хангасан, бага багтаамжийн бага оврын автобусыг шөнийн тээвэрт явуулах судалгааг хийж байгаа. Гэхдээ хугацаа заах боломжгүй байна.
-Улсын микронууд цөөрснөөс хулгайнх нь олширсон. Тэд аманд орсон тоогоороо зорчигчдоос мөнгө авдаг. Энэ асуудалд танай байгууллагаас хяналт тавьж байна уу?
-Хууль бус нийтийн тээврийн хэрэгслийг манай байгуулага зөнд нь орхиогүй. Хэрвээ зорчигч танаас илүү мөнгө авч хохироож, гомдоосон зүйл гарах юм бол микроных нь улсын дугаарыг бичээд манайд хандахад манай байцаагчид тэр хүмүүсийг олж хариуцлага тооцох болно. Иргэд ч гэсэн аль нэг компанид харъяалалтай, эзэнтэй, бүртгэлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаач ээ гэж хэлье.
Б.Анир