Багахангай дүүрэгт “Газар хөдлөлт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь” команд штабын сургуулилтыг зохион байгууллаа. Энэ сарын 17, 18-нд буюу өнгөрсөн амралтын өдрөөр дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, дунд сургууль, хээр талд гурван цэгт сургалт, бэлтгэл хийсэн байна. Тодруулбал, “Хангай” цогцолбор сургуульд газар хөдлөлтийн үеийн аврах ажиллагааг зохион байгуулж 26 багш ажилтан, 256 сурагчийг оролцуулжээ. Харин эрүүл мэндийн нэгдэлд боом өвчний сэжиг илрэх үед аврах арга хэмжээг явуулж 13 эмч ажилтан болон иргэдийг хамруулсан гэнэ. Гуравдахь цэгийг “Жамбын ухаа” хэмээх газраар сонгож, Онцгой байдлын хэлтсээс 14 албан хаагч, нутгийн 10 иргэнийг оруулан сургуулилсан аж. Эдгээр сургуулилтыг НОБГ-ын орлогч дарга Ч.Намсрайжав, ахлах мэргэжилтэн С.Сүхбаатар нар удирдан зохион байгуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын 84 дүгээр тогтоолын дагуу тогтмол зохион байгуулах уг сургалтад нийт 15 байгууллагаас 230 орчим албан хаагч, 16 төрлийн техник хэрэгсэлтэйгээр оролцож, бэлтгэл хийжээ.