Дэлхий даяар ХДХВ/ДОХ-оос сэргийлэх өдрийг угтаж АНУ-аас мэргэжилтэн, зөвлөхүүд ирээд байна. Олон улсын “Анагаах хандлага” байгууллагын зөвлөх Жо Кэри, Кэролин Смит нар өнөөдрөөс эхлээд 10 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд Монголд ажиллах юм. Энэ хугацаанд тэд ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг багасгах ажиллагааг манай улсад идэвхжүүлэхийг зорьж байгаа аж.
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ялгаварлалыг бууруулах, тэднийг дэмжих төв байгуулах санаачлага өрнүүлж, эмч сувилагч, сэтгэл зүйч болон эрүүл мэндийн ажилтнуудад зориулж семинар хийх гэнэ. Мөн хэвлэлээр ярилцлага өгч, телевизээр дамжуулан иргэдэд ойлголт өгөх юм. Сургагч багш Жо Кери өөрөө ХДХВ-ийн халдвартай боловч 28 жил энгийн байдлаар амьдарч, тэмцэж байгаа нь халдвартай хүмүүст ихээхэн сэтгэлийн дэмжлэг болох байх гэж үзэж байна. Ялгаварлан гадуурхалтыг зогсоосноор ХДХВ, ДОХ-оос сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулах нь бас нэгэн зорилт юм.
Эдгээр арга хэмжээг Монгол улсын ЭМЯ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Хүүхдийн сан зэрэг НҮБ-ын салбар байгууллага, ХӨСҮТ, “Анагаах хандлага”, “Цаглашгүй мэдлэг”, “Хамтдаа”, “Шинэ өөдрөг амьдрал” ТББ болон ДОХ-оос сэргийлэх Үндэсний хороо хамтран зохион байгуулж байна.