Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид аймгийнхаа өдрүүдэд оролцохоор нийслэлд ирээд байна. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх арга хэмжээнд тэд олон төрлийн тоглолт, жүжиг, найруулгатай иржээ. Тухайлбал, “Хязгааргүй” моно дуурь, “Учиртай гурван толгой” үндэсний сонгодог дуурь, “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжиг, “Монгол туургатны дуулал” дуун цэнгүүн, “Asian shop” хамтлагийн тоглолт зэргийг бэлтгэсэн байна. Мөн “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн найруулж тавьж байгаа бөгөөд тасалбар нь 35 000 төгрөг юм. Харин “Хязгааргүй” хэмээх моно дуурийг үзэх эрхийг 300 ам.доллараар үнэлж байгаа аж.