Швед улсад Монголоос очсон бага насны хэдэн хүүхэд гудамжинд гуйлга гуйн, тун хөөрхийлөлтэй байдалд амьдарч байгаа талаар хэвлэлүүд сүүлийн үед олонтаа мэдээлэв. ГХЯ ч энэ асуудлыг анхааралдаа авч тэдгээр хүүхдийг Шведийн зохих байгууллагын хараа хяналтад оруулж, тусламж асаргаа үзүүлэх талаар хөөцөлдөх бололтой. Гэтэл тус улсад очиж, тэдний байр байдлыг нүдээр үзсэн хүмүүс тэс ондоо зүйл хэлж байна. Тухайлбал Шведэд кино зураг аваад саяхан ирсэн найруулагч Жамбалдоржийн Ганбат тэдний талаар ийн ярьжээ.
“Би үүнийг их гайхаж байна. Заримыг нь нэрлэсэн ч чадах юм. Хүүхдүүд л гээд байгаа болохоос биш бараг насанд хүрчихсэн 17, 18-тай залуус байдаг. Тэр 12 настай гэдэг нь худлаа л болов уу. Азиуд их овор багатай байдаг. Тиймээс тэнд очоод Цагаачлалын албанд бүртгүүлэхдээ насаа дарчихдаг. Шведийн хуулиар 21 нас хүртлээ хүүхэд гэж тооцогддог юм. Аав ээжтэйгаа очсон хүүхдүүд шүү дээ. Нэг их гуйлга гуйгаад байдаггүй юм. Архи дарсанд дуртай, бие биеийнхээрээ орж гарсан, тэнэсэн хэдэн дампуу залуу байдаг. Нэгнийх нь аав охиноо гэртээ авчраад жаахан зэмлэсэн байгаа юм л даа. Тэгсэн нөгөөх нь “Та хоёр хар биз дээ. Бичиг баримтгүй биз дээ” гээд цагдаа дуудчихсан гэж байгаа. Эцэг эх нь цагдаагаас зугатаж бөөн юм болсон гэсэн. Шведэд хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг. Үүн дээр нь дөрөөлсөн, хүүхэд гэхээргүй хэдэн монголд залуу байгаад байгаа юм”