Өнөөдөр орой “Тэнгис”, “Өргөө” кино театрт “Бодлын хулгайч” киноны нээлт болно. Бодит амьдралаас сэдэвлэсэн уг киноны дүрүүд үзэгчдийн сонирхолыг ихэд татаж байгаа юм. 1993 онд улсын төсвөөс 90 сая төгрөг луйвардаж авсан Б.Гансүхийн амьдрал энэ киноны үндсэн сэдэв. Түүний дүрийг жүжигчин Б.Амарсайхан бүтээжээ. Үүнээс гадна сонирхол татаж буй нэг зүйл бол тухайн үед 90 сая төгрөгийг Б.Гансүхэд өгөх зөвшөөрлийг олгосон эрх мэдэлтэн нь Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат байсан явдал юм. Киноны уран бүтээлчид “Бодлын хулгайч”-ийг хийхдээ П.Очирбат ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан тухайгаа болон түүний дүр энэ кинонд гарна гэсэн мэдээллүүдийг өгч байсан. Энэ талаар уг киноны ерөнхий продюсер А.Уянгаас тодрууллаа.
- “Бодлын хулгайч” киног хийхэд П.Очирбат ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан гэж киноны гол дүрийн жүжигчин Б.Амарсайхан хэвлэлд ярьсан байсан. Үнэхээр тэгсэн хэрэг үү? Тэгсэн бол чухам ямар зөвшөөрөл авсан юм бэ?
-П.Очирбат ерөнхийлөгчөөс зөвшөөрөл албан ёсоор аваагүй. Зөвшөөрөл хүссэн бичиг, хүсэлт явуулаагүй. Тэгэх ч шаардлага байхгүй шүү дээ. Бид нарын зүгээс ийм зүйлээс сэдэвлэсэн, иймэрхүү кино хийх гэж байгаа гэдгээ ерөнхийлөгчтэй биеэр уулзаж мэдэгдсэн.
- П.Очирбат ерөнхийлөгч кино хийхийг чинь яаж хүлээж авсан бэ?
-Сайхан хүлээж авсан. Их дэмжиж амжилт хүссэн.
- Кинонд П.Очирбат ерөнхийлөгчийн дүр гардаг гэсэн. Үнэн үү?
Кинонд П.Очирбат ерөнхийлөгчийн дүр гарахгүй. Энэ тал дээр тэр хүний нэр төрийг хамгаалаад ёс зүйтэй хандаж байгаа.
- Яагаад тэр вэ? Бодит амьдрал дээр 90 саяын асуудал үүсэх болсоны нэг гол эзэн нь П.Очирбат гуай юм биш үү?
-П.Очирбат ерөнхийлөгч бол нэр хүндтэй хүн. Тэр үүднээс тухайн хүний нэр төр болоод эрхийг нь хүндэтгэсэн. П.Очирбат гуай кинонд өөрийнхөө дүрийг гаргахыг таашаагаагүй.
- Киноны нээлтэнд П.Очирбат ерөнхийлөгчийг урьсан уу?
- Охин, хүргэн хоёрт нь урилга өгсөн. Өөрт нь бол өгөөгүй. Санаа зовоод өгч чадаагүй. Чиний бодлоор өгөх нь зөв үү, яасан нь дээр вэ?
- Өгсөн нь дээр юм биш үү?
- Тэгвэл би өгнө өө. Өгөөд л үзье.