Манай улсын санаачлагаар 2005 оноос яригдсан Монгол, Хятадын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг одоо хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд хүсэлт гаргасан иргэд эх орондоо шилжиж ирээд аль улсын хуулиар ялаа эдлэх, ерөнхийлөгчөөс гаргадаг өршөөлийн хуулинд хамаарах эсэхийг тодруулж байсан юм. Түүнчлэн гадаадын иргэд ял завших тохиолдол гарч болзошгүй ба манай улсын ялын бодлого нь Хятадынхааc зөөлөн байдаг тул хятад иргэд эх орондоо очоод дүйцүүлэх хэлбэрээр ял эдэлж, ял завших магадлалтай гэж байлаа. Түүнчлэн Монгол улс Хятад улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан ч, үр дүнгээ өгөхгүй байна гэж үзвэл хоёр талын хүсэлтээр гэрээг цуцлах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар Монголын 22 иргэн БНХАУ-д, Хятадын 9 иргэн Монгол улсад шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байна.