зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Наранхүү: Жийпээр хүн шагнасан гэдгээр шалгуулж байна

2011-10-21
0
ЖИРГЭХ

-Таныг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-"Эрдэнэт" үйлдвэр гэдэг бол том үйлдвэр. Жил бүр олон зуун гэрээ байгуулдаг. Энэ ч утгаараа аж ахуйн, нийгмийн, хүний гээд олон асуудал шийддэг. Мөн нийт 6000 ажилтантай. Харин Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа асуудал бол шагналын асуудалтай холбоотой юм.

-Шагналын тухай гэдгээ жаахан тодруулахгүй юу?

-Хэрэглээнд байсан хуучин жийп машинаар хүн шагнасан гэж шалгаж байгаа юм.

-Ингэж шагнах ёсгүй байсан гэсэн үг үү?

-Авлигатай тэмцэх газрын зүгээс хэрэглээнд байсан машинаар хүн шагнасан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан учир буруу гэж үзэж байгаа. Хэрэв хуулийн байгууллагад эргэлзээ байгаа бол шалгах ёстой л асуудал. Миний хувьд үүнд эмзэглээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ уг асуудлыг удааж, улстөржүүлээд байх хэрэггүй. Үүнээс болж хэвлэл мэдээллээр зөв, буруу янз бүрийн зүйл бичих юм. Эдгээр мэдээлэл нь хувийн амьдралд нэлээд дарамттай байдаг. Өмнө нь иймэрхүү зүйл сонсож байгаагүй учраас. Тиймээс энэ асуудлаа хурдан шалгаж, буруутай, буруугүйг нь тогтоогоод өгөөсэй л гэж бодож байна. Түүнээс биш төрийн байгууллага ажлаа хийж байхад нь би хөндлөнгөөс зөв, буруу гээд хэвлэл мэдээллээр ярихыг урьтал болгоогүй юм.

-Үйлдвэрийнхээ унаагаар үйлдвэрийнхээ ажилтныг шагнасан юм уу?

-"Эрдэнэт" үйлдвэр ажилтан болон үйлдвэрийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан гаднын хүмүүсийг шагнадаг. Миний шагнасан хүн бол манай үйлдвэрийн ажилтан биш. Харин үйлдвэрийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан хүнийг шагнасан юм.

-Хэрэг прокурорт шилжсэн байгаа юу?

-Авлигатай тэмцэх газар шалгах үүргийнхээ дагуу шалгаж байгаа. Харин прокурор хяналт тавиад явж байна.

-Таны эд хөрөнгийг битүүмжилсэн, хил давахыг хориглосон гэдэг худлаа юм уу?

-Авлигатай тэмцэх газар ийм арга хэмжээ огт аваагүй. Харьцангуй хүндэтгэлтэйгээр уг асуудлыг ном журмынх нь дагуу хийж байгаа юм болов уу гэж харж байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ярьж байснаа Засгийн газрыг огцруулах талаар ярих болсонд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол хуулийн үг, үсгээр тоглоод байх уу, ажлаа хийх үү гэдэг л асуудал юм. Засгийн газар ганцхан Оюутолгой, амласан 1.5 сая төгрөгийг иргэдэд тараах шийдвэр гаргадаг агентлаг биш. Харин улс орны амьдралыг авч явах, сонгуульд оролцсон намуудын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллага. Бид 2008 онд амласан том зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа. Одоо улс орныг бүтээн  байгуулалтын чиглэл рүү хандуулах хэрэгтэй. Зөвхөн нийгмийн халамжийг баримталж болохгүй. Гэхдээ дэлхийд энэ чиглэлийг баримталсан улс бий. Ер нь үйлдвэрлэл, дэд бүтэц, эдийн засгийн чадавхиа хүчтэй, найдвартай болгосны дараа ард иргэдээ харж, ханддаг болохоос биш энд тэндээс мөнгө зээлж, гуйлга гуйж иргэддээ тараадаг төр байж болохгүй. Тиймээс энэ дөрвөн жилийн гол асуудал нь ийм байдлаасаа гарах явдал юм. Ингэхийн тулд Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Эдгээр орд нь сүүлийн 30 жил "Эрдэнэт" үйлдвэр манай улсад ямар хувь нэмэр оруулсан бэ, түүнээс ч илүү үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд Ардын нам, Ардчилсан нам өнгөрсөн 2008 оны сонгуулиар хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын хийж буй ажилд болж бүтэхгүй болон бидний санаанд хүрэхгүй асуудал олон бий. Бид тэртээ тэргүй гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай учир тодорхой хэмжээгээр тэдэнтэй зохицож таарна. Тэгэхээр ажлаа дутуу хийсэн нэрээр бүхэлд нь үгүйсгэх нь төрийн хэмжээнд маш буруу байр суурь юм.

-Тэд Ерөнхий сайдад шаардлага тавин огцруулах талаар ярьж байгаа шүү дээ?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал Оюутолгойн гэрээнээс үүдсэн. Тэгсэн одоо хуулийн цоорхойг хөөцөлдөж эхэллээ. Бид ийм маягаар явбал УИХ үлдсэн хугацаандаа томоохон асуудлуудаа хэлэлцэж чадахгүй. Гүйцэтгэх засаглалын тухайд сонгууль хүртэл хийх ажил бий. Үүнийгээ ч хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Сүүлийн үед өрнөж буй үйл явцыг харахад манай төрийн өндөрлөгүүд зарчмын зөв байр суурийг илэрхийлсэн гэж бодож байна. Ардчилсан улс гээд төрийн гурван өндөрлөг нь гурван тийшээ, намууд нь 10 тийшээ харах албагүй шүү дээ. Улс орны язгуур эрх ашигт тулсан асуудалд төрийн өндөрлөгүүд нэг л байр суурьтай байх ёстой. Ийм байгаа нь зөв.

-Парламентын гишүүдийг сонгуульд дөрвөн жилээ л харсан бодлого, үйл ажиллагаа явуулдаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Намууд сонгуульд хөтөлбөр боловсруулж ордог. Уг хөтөлбөр нь дөрвөн жилээ бодсон байдаг. Гэхдээ энэ бодлогыг боловсруулахдаа тав, 10 жилээ ерөнхийд нь хардаг тал бий. Олон нийтэд хөтөлбөрөө танилцуулсны дараа УИХ-ын гишүүд түүнийгээ л хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ хугацаанд гадаад, дотоод байдал, хэрэгцээ, шаардлага, зах зээл гээд олон зүйл өөрчлөгдөнө. Үүнийг тэр дор нь засч, залруулаад явах ёстой юм. Бид өнөөдөр алс хойчоо буруу харсан учир энэ дөрвөн жилд төлөвлөсөн зүйл нь магадгүй төдийлөн шаардлагатай бус болчихсон байж болно. Дэлхийн эдийн засаг 2008 оноос хойш маш их өөрчлөгдөж байна. Дэлхий нийтийг хамарсан хямрал нь тариа хийж, эм уугаад зогсчихдог юм биш. Харин ч байнга үргэлжилдэг. Барууны орнуудыг харахад санхүү, мөнгөө шүтсэн эдийн засгаас үйлдвэрлэл, нийгэм, байгаль орчноо шүтсэн чиглэл рүүгээ сэлгэлт хийхгүй бол болохгүй нь. Иймээс бид эхний ээлжинд эдийн засгаа чадавхижуулах ажлыг тавих хэрэгтэй. Нөгөө талаас Ардын нам, Ардчилсан нам 2008 онд тавьсан үүрэг амлалтуудаа биелүүлэхийн тулд явна.

-Эдийн засгаа ч чадавхижуулж, амлалтаа ч биелүүлэх хоёр асууд- лыг хамтад нь шийдэх ямар арга зам байна вэ?

-Шийдвэрлэх арга нь Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хэрэгжүүлэх. Харин ч одоо хэрэгжилт нь удаашралтай байна. Эдийн засгийн эргэлтэд улам хурдан оруулах нь зүйтэй. Аахар, шаахар зүйлээс болж ордуудын хэрэгжилтийг хойшлуулах бус явц дунд нь асуудлаа засах хэрэгтэй юм.

-Улсгөрчид ирээдүйгээсээ зээлж, иргэдэд халамж олгож байгаагийн тод жишээ төсвийн тодотголоос харагдаж байна. Ер нь ашиглаж эхлээгүй баялгаасаа мөнгө орж ирнэ гэж төсөөлөөд үүнийгээ одоо ашиглах нь хэр зохимжтой юм бол?

-Өнөөдөр амьдарч байгаа болон ирээдүйн хүмүүсийн амьдрал аль, аль нь чухал. Ирээдүйнхээ төлөө өнөөдрийнхөө хүмүүсийг золиослож болохгүй. Улс орон бүр үйлдвэрлэлээрээ дагнасан байдаг. Гэтэл манайд ийм үйлдвэрлэл үндсэндээ байхгүй. Харин байгалийн баялагтай улс. Иймээс энэ баялгаа өнөөдөр ухаж, ашиглах нь 10 жилийн дараагийнхаас магадгүй гурав дахин илүү их мөнгө олох боломжтой ч байж болох юм. Энэ мөнгөөрөө ирээдүйдээ хөрөнгө оруулж, дэд бүтэц, замаа барьж өгч болно. Уул уурхайн салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд ашигт малтмалын үнэ 10, 20 жил болж байж өндөр үнэд хүрдэг. Жишээ нь газрын тосны үнэ 1973 онд тэнгэрт тултал өссөн шүү дээ. Түүнээс хойш ингэж өсөөгүй. Зэсийн үнэ тонн нь 7-9 мянган ам.доллараын хооронд байна гэдэг бол түүхэнд байгаагүй үнэ болов уу. Энэ үед нь л үүнийг ашиглах шаардлагатай.

-Томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг өмч хувьчлалд оруулахдаа Хөрөнгийн биржээр дамжуулбал шударга болно гэж ярих гишүүд бий. Хэрэв одоогийнх шиг хувьчилсаар байвал хэдэн бизнесмэний гарт л орно гэх юм?

-Социализмын үеийн төгсгөл буюу 1990 оноос хойшх хувьчлалын үйл явцаас харахад иргэдэд цэнхэр, ягаан тасалбар тараасан. Тухайн үед бүгд л хувьцаатай болох юм шиг ярьж байсан. Тэгсэн хоёр, гурван жилийн дараа бизнесийнхэн хүмүүсээс тасалбарыг нь худалдаж аван үйл ажиллагаагаа явуулсан шүү дээ. Тэгэхээр нийгмийн бүх гишүүд бизнес эрхэлнэ гэдэг ойлголт байхгүй юм. Хөрөнгийн бирж дээр гаргаж болно. Хөрөнгийн бирж нэлээд хөгжсөн өнөөдрийн тохиолдолд өмч хувьчлалыг явуулах боломжтой.

-Тавантолгойн иргэн бүрт олгох 536 ширхэг хувьцаа хэдэн бизнесмэний гарт орохгүй гэх баталгаа бий юү?

-Хувьцаагаа иргэдэд тарааж, мөн Хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалдаг болгох талаар ярьж байна. Харин миний бодлоор ядахдаа эхний гурван жилд хувьцаагаа арилжаалахгүй байлгах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хувьцаагаа зарах эрхгүй учир ач холбогдлыг нь харах юм. Арилжаалахын оронд жил бүр ашгийг нь хүртдэг юм байна гээд ойлгочихвол хувьцаагаа арилжихгүй. Тэгвэл ашигт малтмалын ашгаас илүү олон хүн хүртэх боломжтой.

-Мөн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станц хувьчлах байгууллагуудын жагсаалтад байхгүй байсан хэрнээ орчихсон явна гэх маргаан үүссэн. Энэ талаар танд мэдсэн зүйл байна уу?

-Эрчим хүчний салбар ер нь нэлээд сүүлд хувьчлагдаж байгаа салбар. Улаанбаатарын дөрвөн цахилгаан станцын нэгийг нь л хувьчлах шийдвэр гарсан. Орон нутагт хувьчлагдсан станц одоогоор байхгүй. Монголд Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцыг худалдаж авах мөнгөтэй хүн хуруу дарам л цөөн байгаа шүү дээ. Мөнгө нь байлаа гэхэд боловсон хүчнийг бүрдүүлэн сүүлийн үеийн технологийг оруулаад үйл ажиллагаа явуулна гэдэг юу л бол. Манай улс аливаа асуудлыг хэрэгжүүлэхийн тулд одоо байгаа зүйлээ муутгачихдаг муу талтай. Анх хувьчлагдсан үйлдвэрүүдийн 10 хувь нь одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин бусдыг нь өмч хувьчлалаар авсан хүмүүс ажиллуулж чадаагүй. Үүнээс үүдэн хүмүүс ажилгүй болж л хоцорсон. Цахилгаан станцыг туршилтын маягаар ганц нэгээр нь хувьчлахад болохгүй зүйл байхгүй. Гэхдээ хавтгайруулан орон нутгийн бүх цахилгаан станцуудыг хувьчлах нь түргэдсэн асуудал.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тогтолцоог 48:28 гэсэн холимог хувилбараар явуулах нь хэр оновчтой юм бэ?

-Миний ойлгож байгаагаар тойргийн хувьд үндсэндээ зарчмын зөрүү байхгүй. Нэг үгээр хэлбэл хуучнаараа 26 тойргоор явуулах талаар санал нэгдсэн. Харин 48 мандатын тоог цөөрүүлье гэж байгаа. Манай аймгуудын хүн амын тоо харьцангуй өөр. Гурван сая хүн амтай манай улс шиг жижиг улс ховор. Гэвч газар нутгаараа дэлхийд 18 дугаарт ордог. Хүн ам, газар нутаг нь хоорондоо асар их зөрүүтэй учир аль, алийг нь бодолцох хэрэгтэй. Тиймээс Сонгуулийн тухай хуульд газар нутгийг хүн амын төлөөлөлтэй ижил түвшинд авч явах ёстой юм.

-Уг хуульд эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн тусгаж өгөх хэрэгтэй гэж боддог вэ?

-Бусад оронтой харьцуулахад манай улсын эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд уламжлалаараа идэвхтэй оролцдог. Мөн боловсролын хувьд эрэгтэйчүүдээс дутахааргүй. Энэ ч утгаараа эмэгтэйчүүдийг улс төрд оруулах ерөнхий чигийг нь зөв зүйтэй гэж боддог. Нийгэмд ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа харагддаг. Магадгүй ажилгүйчүүдийг харвал эрэгтэйчүүд давамгайлж ч мэдэх юм. Гэр бүлээ авч яваа өрх толгойлсон эмэгтэйчүүд олон бий. Хүн амын тал нь эмэгтэйчүүд учир парламентын гишүүдийн тал нь эмэгтэй хүн байна гэх нь өрөөсгөл ойлголт байх. Учир нь эмэгтэйчүүдийн байгалиасаа заяасан нийгэмд эзлэх байр суурийн нэг бол гэр бүл юм. Нийгэм яаж ч боловсронгуй, орчин үеийн болоод энэ үүргийг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн энэ үүрэг нь багасаад ирэхээр нийгэм, улс төрд ч муугаар нолоөлдөг гэсэн ажиглалт барууны орнуудад байдаг. Жишээлбэл америкчууд Азиас эхнэр авдаг болчихож. Яагаад гэвэл эмэгтэйчүүд нь гэр орныхоо амьдралаас хөндийрч улс төр, олон нийтийн байгууллага руу орчихсон байгаа юм. Ер нь бол эмэгтэйчүүд улс төрд орох ёстой. Гэхдээ квот заан хуульчлах нь буруу гэж бодож байна. Одоо байгаа парламентын эмэгтэйчүүдийн тоог нэмье. Харин заавал ийм байх ёстой гэж болохгүй.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    10 цаг 19 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    14 цаг 36 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    14 цаг 47 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    15 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 34 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    15 цаг 49 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК