Өнөөдөр Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд саяхан дүгнэлтээ гаргалаа.
“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацуурт голын сав газар учирсан байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож олон нийтэд зарлахыг даалгах, уг голын сав газар учирсан байгаль орчны хохирлыг хариуцагчаар барагдуулах, дээрх голуудын сав газар байгаль орчны нөхөн сэргээлтийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах, хохирол нийт 68 сая 908512 төгрөг гаргуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэн уг нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээр уг хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
Дээд шүүхийн хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйл болон УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолын зүйл заалтыг хууль болон бусад журмын дагуу хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай” гэсэн нэмэлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээв.
Б.Золбоо