Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой хэмээн ерөнхий сайд, Засгийн газарт өргөх бичиг барьж байсан нэр бүхий есөн гишүүн саяхан УИХ-ын чуулганд ерөнхий сайдыг огцруулах тухай бичиг өргөн барилаа. Н.Батбаяр, Н.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, З.Энхболд, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Ц.Батбаяр, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нарын гишүүд энэ хүсэлтээ өдөр УИХ-ын даргад барих гэсэн ч хойшлуулсаар УИХ-ын чуулган тарахаас өмнө арайхийн амжиж өгөв. Тэд энэ бичгээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өгөх гэсэн боловч тэрбээр шалтаг заан дэд дарга Г.Батхүүд өг гэв. Харин Г.Батхүү дарга бүтэн цаг хүлээлгэсэн ч өрөөндөө орж ирсэнгүй. Тиймээс дээрх гишүүд аргагүйн эрхэнд УИХ-ын чуулганы үеэр Д.Дэмбэрэл даргад өглөө гэж учирлав. Гэсэн ч УИХ-ын дарга бичгийг аваад “Зүгээр л нэг цаас байна” гээд нарийн бичиг рүүгээ чулуудах шахам өглөө. Хүсэлт гаргасан гишүүд үүнд нэг их эмзэглэсэнгүй бололтой “Хариугаа хүлээнэ” гэв.