МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, уран баримал, урлаг судлалын ухааны доктор С.Бадралын хоёр дахь бие даасан “Монгол ертөнц” үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Энэ үзэсгэлэн нь бэхэн зургийн орхигдсон уламжлалыг сэргээн хөгжүүлж, уран баримлын хэлбэр, бодит болон хийсвэрлэл бүхий дүрслэлт зохиомжтой бүтээлүүдээрээ эртний түүх, эдүгээгийн амьдралын дүр зургийг дүрслэн харуулснаараа онцлог аж. Үзэсгэлэнд 100 гаруй бэхэн зураг, 30 гаруй уран баримлын бүтээл дэлгэжээ. Түүний бүтээлийн сэдэв нь эртний Монголын баатарлаг түүх, нүүдэлчин малчдын амьдрал, тэмцэл, үнэн дүр төрх, сэтгэл зүйн онцлогийг шингээснээрээ сүнслэг, нарийн мэдрэмж, яруу дүрслэлтэй юм. АНУ, Өмнөд Солонгос, Герман, Хятад, Франц, Нидерланд зэрэг 30 гаруй орны Монголын түүхийн тухай номонд түүний бүтээлүүд хэвлэгдэж байжээ.
С.Бадрал нь 1983 онд ДУДС-ийн уран баримлын ангийг уран барималч Р.Энхтайваны урланд, мөн 1993 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит урлагийн академид нэрт уран барималч, профессор М.К.Аникушины урланг төгсчээ. Тэрбээр одоо СУИС-ийн ДУДС-ийн уран барималын багшаар ажиллаж байгаа аж. Мөн МУЭ-ийн тэргүүлэгч гишүүн юм. Түүний үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Б.Анир