Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар тэтгэвэрт гарч, Батлан хамгаалахын сайдын цэргийн зөвлөх болсоноос хойш түүний онгойсон суудалд үүрэг гүйцэтгэгчээр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатар ажиллаж байгаа билээ. Энэ албан тушаалд томилогдох магадлалтай хүмүүс гэж хэд хэдэн хүний нэр гарах болсон. Ш.Сүхбаатарыг жинхэлж магадгүй гэж дуулдсан ч энэ албан тушаалд ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан, хурандаа Г.Сайханбаяр нарын нэр яригдаж байв. Харин хэд хоногийн өмнөөс тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Болдбатын нэр хүчтэй дуулдах болов. Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Х.Бэхбат түүний төрсөн ах аж. Х.Болдбатын нэр МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн зүгээс гарч байгаа ажээ.