Телевизийн шилдэг зураглаачдыг шалгаруулдаг “Алмаз-2011” наадам маргааш дүнгээ гаргах гэж байна. Тав дахь жилдээ болж буй энэ наадмын талаар, зохион байгуулагч “NTV” телевизийн зураглаачдын албаны дарга Г.Батнягтаас тодрууллаа.
-Тэмцээний бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Телевизийн зураглаачдын ур чадварын түвшинг шалгах, эрүүл өрсөлдөөн бий болгох, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор манай телевиз тав дахь жилдээ энэ наадмыг зохион байгуулж байна. Ирэх бямба гаригт “I Loft” клубт зохион байгуулна. Манай наадмын уриа “Нэг дүрс мянган үгнээс ч хүчтэй”. Зураглаачдын дуранд үлдсэн дүрс худлаа байх ямар ч боломжгүй.
-Энэ жил орон нутгийн зураглаачид оролцож байгаа гэв үү?
-Тийм ээ. Урьд нь орон нутгаас оролцдоггүй байсан. Энэ жил нэлээд хэдэн чанартай бүтээл ирсэн. Мөн өнгөрсөн жилээс эхлээд зөвхөн Монголын биш монгол туургатны наадам болж өргөжлөө. Тухайлбал Өвөрмонголоос бүтээл ирж байсан.
-Ямар номинациудаар шалгаруулах вэ?
-Энэ удаа мэдээ сурвалжлагын, уран сайхны, баримтат киноны, чөлөөт сэдэв зохиомжийн шилдэг зураглаач, оюутны, гар утсаар авсан шилдэг бүтээл гэсэн зургаан номинацаар шилдгээ шалгаруулах гэж байсан ч оюутны шилдэг бүтээл номинацид шаардлага хангах бүтээл ирээгүй. Тиймээс энэ жил энэ номинацийг оруулахааргүй болсон.
-Тийм муу бүтээлүүд байсан гэж үү?
-Тийм. Зураглаачийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулийн сургалт муу байна гэж үзэж байна. Цаашид анхаарах хэрэгтэй байх.
-Шагналын сан нь ямар вэ?
-Энэ наадмын Гран при шагналын эзэн Польш улсад зохиогдох олон улсын зураглаачдын их наадам “Camera Image”-ийг үзэх эрх авах юм. Нийт шагналын сан нь найман сая төгрөг.
-Ер нь манай зураглаачдын ур чадвар ямар түвшинд байгаа вэ?
-Телевиз олшрохын хэрээр өрсөлдөөн нэмэгдэж байгаа. Өрсөлдөөний үр дүнд зураглаачдын чадвар ч сайжирч байгаа.
-Наадамд хичнээн бүтээл ирсэн бэ?
-70-аад бүтээл ирсэн байгаа. Түүнээс шилдгээ шалгаруулна даа.
-Бүтээлүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Мэдээж сонирхогчийн бичлэг биш нь ойлгомжтой. Чанартай, мэргэжлийн түвшнийх байх ёстой. Хамгийн гол нь өгүүлэмж. Зураглаач мэргэжлийн хэлийг хэр эзэмшсэн бэ гэдгээ харуулах TOEFL-ийн шалгалт юм.
-Манай зураглаачид дэлхийд ямар түвшинд байгаа вэ?
-Муу гэж хэлэхгүй. Гадныхан манайд ирж кино, бичлэг хийхдээ монгол зураглаачдыг хөлсөлж ажиллуулдаг шүү дээ. Энэ чинь Монголын зураглаачид дэлхийд гологдохгүй байна гэсэн үг. Одоо илүү сайжруулахад анхаарах хэрэгтэй. Манай наадам бага ч болов хувь нэмэр оруулж байгаа шүү. Бид зөвхөн танай сайтад шалгарсан бүтээлүүдээ танилцуулж байгаадаа баяртай байна. Танай хамт олонд баярлалаа.
Наадмын финалд шалгараад буй 16 бүтээлийг энд дарж үзнэ үү.