Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар генерал Ц.Тогоог томилох гэж байгаа тухай албаны баттай эх сурвалж мэдээллээ. Зургаан сарын өмнөөс тус байгууллагын дарга Д.Батхуягийг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар лиценз олгосон гэсэн үндэслэлээр АТГ тэргүүтэй хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн билээ. Түүний оронд өөр хүн тавихаар ярилцаж байгаа нь Д.Батхуяг хууль бус үйлдэл хийсэн нь батлагдсантай холбоотой гэж зарим нь үзэж байна. Монголын хамаг баялгийг захиран зарцуулдаг суудал дээр данхайж суухыг хэн хүнгүй хүсч, олон хувилбар дэвшүүлээд байсан. Харин батлан хамгаалахын салбарын хүн энэ албанд томилогдвол сонин юм болох нь мэдээж. Ц.Тогоо өмнө нь Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан, мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын үүсгэн байгуулсан нэгэн дээд сургуульд захирал, багш зэрэг ажил хийж байжээ. Өмнө нь Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатарыг чөлөөж Ц.Тогоог оронд нь тавина гэж нэлээн зүтгүүлсэн боловч Л.Болд сайд огт зөвшөөрөөгүй тул арга мухардсан юм. Өөрийн салбарын хүн нь “тоохгүй” байхад ашигт малтмалын салбарынхан тэтгэврийн генерлыг даргаараа томилуулах гэж байгаа нь цаана нэг “но”-той гэж албаны хүмүүс далдуур шивнэлдэж байна. Эсвэл Засгийн газарт зангаргаараа хамгийн том агентлаг гэгддэг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Ц.Тогоо генерал цэргийн дэглэм тогоох гэж байгаа юм болов уу?
Б.Баяр