Төрийн албанд ажиллахаар бүртгүүлсэн 100 гаруй хүнээс өнөөдөр шалгалт авч эхэллээ. Төрийн албаны зөвлөл сургалтын танхимдаа уг шалгалтыг анх удаа онлайн хэлбэрээр авч байгаа аж. Өглөөний 08:00 цагаас эхлэн хоёр цагийн зайтай тав хувааж шалгалтад оруулах бөгөөд хамгийн сүүлийн 20 хүнийг 16 цагт шалгах юм байна. Шинээр шалгалтад орж байгаа хүмүүсийг Зам тээвэр барилга хот байгуулалтын яам болон зарим алба, хэрэгжүүлэгч агентлагт ажиллуулна. Тухайлбал, Биеийн тамир, спортын газар, Эрчим хүчний газар, Мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийн газар, Авто замын газар зэрэг байгууллагад хуваарилагдах юм.
Шалгалтыг Засгийн газрын 11-р байранд зохион байгуулж байгаа юм. Төрийн албан хаагчийн цалинг 53 хувь нэмэх гэж буй нь шалгалтад орох өрсөлдөөнд хараахан нөлөөлөөгүй байгаа гэнэ. Цаашид шалгалтыг нэгдсэн журмаар зарлан явуулах бус албан байгууллагад гарсан сул орон тоог зарлаж, тухайн үедээ шалгалт явуулдаг байхаар шийдвэрлэсэн гэж албан бус эх сурвалж мэдээллээ.