зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Пан Цогоо ахын гэгээн дурсгалд

2011-10-21
0
ЖИРГЭХ

Зарим хүнд нэр нь бараг домог мэт болсон Пан Цогоо ах маань биднээс алсран одоод 49 хонох гэж байна. Ирээд буцдаг нь хорвоогийн жам боловч энэ эгэлгүй хүний тухай дурсахгүй, сэтгэлд хөврөх олон бодол, дурсамжаасаа хуваалцахгүй бол сэтгэл минь давчдах бөлгөө. Энэ бол магадгүй ганцхан хүний тухай дурсамж бус, Монгол улсын нэгэн цаг үеийн, тэр тусмаа хамгийн ээдрээ, нугачаатай үеийн түүх. Басхүү өнөөдрийн гэрэлт өдрийн угтал болсон түүхийн гэрч болох билээ. Магадгүй олон хүнд Пан Цогоо хэмээх нэрийг сонсонгуут өнөөгийн чөлөөт нийгмийн урьтал болсон хүнд үеүдийг ганзагын наймаа хийж, гахай үүрч туулсан залуусын дүр төрх бууж болох юм. Арга ч үгүй, тэр бол ганзагын наймааны гэх нэгэн үеийн гол дүрүүдийн нэг, манлайлан түүчээлэгч билээ.

Овог шиг нь болсон пан хэмээх тодотгол нь ч үүний бас нэг илэрхийлэл. Энэ бол дэгсдүүхэн яриатай гэсэн үг биш, харин польшуудын хүндэтгэлийн хэллэг ийнхүү монголчлогдсон хэрэг л дээ. Хаалттай нийгмийн буюу социализмын үед мөн л хаалттай мөртлөө эрэлт ихтэй наймааг польшууд сүнгэнүүлдэг. Нэгэнт адилхан системтэй учир польшууд Монголд визгүй нэвтрэх эрхтэй учраас "гадаад" ертөнцийн наймааг голлодог, өөрөөр хэлбэл, Бээжингээс бараа авчирч монголчуудад сэм зараад л нуга ашиг хийдэг байж. Тухайн үедээ л хятад шаахай, торгон алчуур тэргүүтэн нүдний гэм байсныг ч хэлэх үү. Хамгийн сэргэлэн овсгоотой гэгдэх залуучууд “Улаанбаатар”, “Баянгол”, “Хангай” зочид буудлуудаар эргэлдэн ховор барааг авч цааш нь түгээдэг байсан билээ. Тухайн үед Цогоо хэмээх сэргэлэн залуу польшуудын итгэлийг олж, цаадуул нь ч хүн- дэтгэн Пани Цогоо гэж дууддаг байсан нь ийнхүү Пан гэж овгийн дайтай олны мэдэх тодотгол болсон хэрэг.

Цогоо ах угаасаа их овсгоотой, наймааны ухаантай, биеэ маш сайхан авч явдаг, цэвэр цэмцгэр хүнсэн. Социализмын хаалтаас дөнгөж салсан 1990-ээд оны үеэр Германы алдарт LLOYD-ын гутлыг 300 дойч маркаар худалдан авч байсан хүн шүү дээ.

Цогоо ахынхан гэр бүлээрээ худалдаа наймаанд гаргуун. Надтай үе чацуутан Төгсөө, ах Цолмон, дүү Энхээ гээд бүгдээрээ сэргэлэн, золбоотой залуус. Харамсалтай нь Төгсөө маань хэдэн жилийн өмнө насан эцэслэсэн. Өнөөдөр Цогоо ах маань бас бидний дунд алга. Гэвч ганзагын наймааны гэх энэ алтан үе өнөөдрийн олон олон гэр бүлийн, компани, байгууллагын, бүр цаашилбал Монгол улсын эдийн засгийн анхны гараа, урьдач бэлтгэл нь байсан болохоор бид Пан Цогоог, түүнтэй мөр зэрэгцэн явсан залуусыг дурсах, бахархах учиртай юм. Тэд бол Намжил / Польш/, Жаргалсайхан /Буян/, Баяраа /бүдүүн/, Гансүх /офицер/, Баярхүү /орос/, Баттулга, Молотов, Хүрлээ, Баттөр / Жигүүр гранд/ Баатаржав / Сэлэнгэ/ Амгаа /шар/, Галаа / буурал/ Буянт /нуух/, Жавхаа / Биокомбинат/, Хүрлээ, Адьшаа /гааль/, тамирчдаас Баттулга / Женко/, Бүригдаа /чөлөөт/, Болд /чөлөөт/, Болд тэшүүр, Цолмон /дугуй/, Цолмон /волейбол/, Цогбадрах /буудлага/ нар. Чөлөөт зах зээлийн системд шилжин дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байдаггүй асан үеийг өнөөдрийн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусадтай зах зээлийг анх хөгжүүлэгсэд. Ганзагынхан хэмээх даруухан нэртэй энэ хүмүүс ардчиллын салхийг хагалагчдын адилаар бас түүхэн үүргээ гүйцэтгэсэн, нэгэн цагийн баатрууд гэж би хувьдаа боддог. Үүнтэй ч хүмүүс санал нийлэх буй за.

Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд нэгэн үе Москвагийн зах зээлийг хөдөлгөж, атгаж явсан үе бий. Энэ бол гэхдээ хэсэг бүлэг хүмүүс, гэр бүлийн түүх бус. Монголын нэгэн үеийн амьдралын түүх билээ. Тэд үхэхээс бусдыг үзэж, тэмцэж, шатаж бас олж, омогшиж явсан. Тэр хэрээрээ ч ихийг сурч мэдэж, бас хуримтлуулж, өнөөгийн олон олон бизнес, үйлдвэрлэлийн эхийг татаж явсан билээ.

Москвагийн зах зээлийг нэгэн үе эзэгнэн бужигнуулж явсан Пан Цогоо, Баяраа / бүдүүн/ Баяраа /Москва/, Гансүх /офицер/, Батхүү /Гаваа/, Батсайхан /Шунхлай/, Бат-Эрдэнэ /Цахиур/, Ганбаатар /Макс/, Чулуун /Хасын Ганхуягийн аав/, Баатаржав /Сэлэнгэ/ Энхтайван /цагаан шонхор/, Мөрөн, Эрдэнэбат /штанг/, Жаргалсайхан, Догсом, Бямбаноров, Батаа /шар/, Мандаа / Бурхан халдун/, Туяа, Батсайхан /Алко групп/, Болд /Буяндэлгэр/, Хожаберген /казах/, Ханат /казах/, Эрдэнэсоёл, Нэргүй /МИАТ/, Шагдар /Радио/ , Чүлтэм нар минь билээ. Бид гахай үүрч, ганзага зөөхийн зэрэгцээ амьдралын их сургуулиас суралцан, ардаа хэдэн зуун мянган хүний амьдралыг залгуулж явсандаа бахархах эрхтэй. Тийм ч учраас ганзагынхан бол Монголын шинэ үеийн нийгмийн анхдагч түүчээ, улаан гараараа бүтээн босгогчид нь гэж би хувьдаа боддог. Тиймээс алтан үеийн ганзагачдын өмнөөс Лувсанжамцын Алтанцог таны гэгээн дурсгалыг хүндэтгэн мөргөмүү.

"Монгол глобал" компанийн ерөнхий захирал Баасанжавын Ганбаяр

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • bitgii shaa hutsmal global (192.82.76.67)
    neg lalar uhee l biz
    2022 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    10 цаг 28 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    14 цаг 45 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    14 цаг 56 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    15 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 43 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    15 цаг 58 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК