зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хурцын хэрэг ба Израилийн тагнуулын дуулиант операци

2011-10-21
0
ЖИРГЭХ

Б.Хурц чимээгүй байна. Зарим хэвлэл түүнийг “Монголд ер нь ирсэн юм уу?” хэмээн хачирхав. Энэ нь ч аргагүй. “Би Б.Хурц байна“гэж байгаад нэг хүн “Чингис хаан” нисэх буудалд сонины сурвалжлагчид утсаар ярилцлага өгсөн, чухам мань эр өөрөө мөн эсэх нь тодорхойгүй, Б.Хурц Монголдоо байгааг харуулсан ямар нэг гэрэл зураг өнөөг хүртэл хэвлэлд гарсангүй. Гэхдээ л “Б.Хурц ба түүний команд”-ын үйлдсэн хулгайн хэрэг ингээд хуучрахгүй нь мэдээж. “Олон улсын харилцааны эрх зүйн нормыг уландаа гишгэсэн нь даанч булай, харин гүйцэтгэлийнхээ хувьд бол аль ч газрын тагнуулынханд сургууль болохоор явдал” гэж юм мэддэг гадаадын хүн хэлсэнийг нийтлэлч Баабар эшилсэн бий. Б.Хурцын хулгайтай адил төстэй ажил лав л XX зууны тагнуулын түүхэнд ховорхон гарсан. Түүнээс хамгийн дуулиантайг нь Израилийн цуутай тагнуулын алба “Моссад” одоогоос 51 жилийн өмнө гүйцэтгэжээ. Хэр баргийн этгээдийн зориглож хийхээргүй ажлыг Б.Хурц нар барьж авахдаа “Моссад”-ын тэрхүү операцийг санаж эргэцүүлж  байсан нь лавтай. Тагнуулын ном үзсэн хүний хувьд  мэддэг л байсан байлгүй. Гэхдээ израильчуудын гүйцэтгэсэн тэр дуулиант операцийн эцсийн зорилго шударга, ариун байсан бол, өөрсдийнх нь хийх гэж буй ажил түүнээс огт эсрэг зорилготой болох тухайд Б.Хурц нар тухайн үед юу эргэцүүлж байсан нь сонин. Ямар боловч одоогоос 51 жилийн өмнө ийм юм болжээ.

1948 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын үр дүнд бий болсон еврейн улс Израиль, улс төр эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтохын хэрээр II дайны дараа хууль ёсны гэсгээлээс мултарч энд тэнд амь хоргодсон нацист дэглэмийн зүтгэлтнүүдийг олж шийтгэх асуудал израильчуудын хувьд хүчтэй тавигдах болов. Израилийн хүн амын олонх нь өөрсдөө, мөн ойр дотнын өдий төдий хүмүүс нь хядлагын золиос болсоноос гадна бөөнөөр хорих лагерь, геттод тарчилж байсан Израилийн иргэдийн тоо 200 мянгад хүрч байв. Яллах ёстой хүмүүсийн жагсаалтад тэргүүн эгнээнд бичигдсэн хүн нь Адольф Айхман гэгч байлаа. А.Айхман нь “Еврейн асуудлыг нэгмөсөн шийдвэрлэх” буюу  Европын еврейчүүдийг аймаглан устгах хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэхэд оройлон оролцсон хүн юм. “SS”-ийн оберштурмбаннфюрер цолтой А.Айхман дайны дараа өөрийг нь хайж байсан холбоотны хүчний тусгай албадаас мөр буруулж явсаар 1950 онд Аргентин руу гарч, Рикардо Клемент гэдэг нэртэй болоод Буэнос-Айресийн нэгэн үйлдвэрт конторын ажил хийх болжээ. Хоёр жилийн дараа эхнэр гурван хүүхэд нь түүний хойноос очиж, дараа жил нь дөрөв дэхь хүүхэд нь гарсан гэдэг.

№1 яргачныг хайх ажиллагааны хүрээнд дэлхийн олон орноос янз бүрийн мэдээлэл ирж байсан боловч Аргентинд сууж асан еврей Лотар Германы мэдээ Израилийн тагнуулын албаны (Моссад) анхаарлыг илүүтэй татжээ. Л.Германы охинтой танилцсан Николас Айхман гэдэг герман залуу, эцгийгээ Гуравдугаар Рэйхийн төлөө байгуулсан гавъяаг сайрхан ярьсаныг Л.Герман сонсоод хувиараа цуглуулж байсан мэдээллүүдтэйгээ нэгтгэн боловсруулж “Моссад”-ын сонорт хүргэсэн байна. “Моссад”-ын ажилтнууд Аргентинд очиж Л.Германы зааж өгсөн хаягаар ажиглалт явуулсан боловч А.Айхманы гэр бүл хараанаас нь мултарч чадав. Гэвч нэг жилийн дараа тэдний шинээр худалдаж авсан байшинг тогтоосон бөгөөд уг байшин Вероника Фихман гэдэг нэр дээр бүртгэгдсэн нь Айхманы эхнэрийн нэрээс нэг үсгээр л зөрж байв. 1960 оны гуравдугаар сарын 21-нд тэднийд ямар нэг баяр тэмдэглэсэн тухай мэдээ Аргентин дахь туршуулуудаас ирсэнийг “Моссад” шалгаж үзээд, эхнэр нөхөр Айхманы хуримын 25 жилийн ой яг тэр өдөр тохиосныг тогтоожээ. Долоо хоногийн дараа гэрийн эзэн Рикардо Клементийг үүдэндээ зогсоо зургийг нууцаар авч боловсруулалт хийснээр, энэ хүн бол “айхтар” Адольф Айхман мөн гэж дүгнэсэн байна.

А.Айхманыг баривчилж Израильд  эсэн мэнд авчрах даалгавар авсан “Моссад” ажиллагаандаа 1959 оны сүүлээр бэлтгэж эхлээд дараа жилийнх нь дөрөвдүгээр сар гэхэд бэлэн болжээ. (Тухайн үед Аргентины эрх баригчид нутагтаа бүгсэн нацистуудад тун талтай ханддаг байсан тул, А.Айхманыг Израильд гаргаж өгөх магадлал маш бага, хамгийн магадлалтайгаар нь Германд шилжүүлж өглөө гэхэд, дайн дуусаад удсан тул германчууд түүнд тун хөнгөн ял оноож болохоор байсан) “Моссад”-ын дарга Иссер Харель ажиллагааг биечлэн удирдахаар болов. Юуны түрүүнд тусгай ажилтнууд Аргентинд өөр өөр орноос, өөр өөр цаг хугацаанд очиж төвхнөжээ. 30 хүний (тэдний 12 нь шууд баривчлах ажиллагааг гүйцэтгэх, бусад нь ханган туслах үүрэгтэй байв) тус тусдаа аяллыг сэжиггүй зохион байгуулахын тулд “хуурамч” жуулчны товчоо хүртэл байгуулсан гэдэг. Тавдугаар сард Аргентины тусгаар тогтнолын 150 жилийн ойн баяраар уг ажиллагааг явуулахаар тааруулсан бөгөөд баярт оролцох Израилийн төлөөлөгчдийг хүргээд буцах онгоцоор А.Айхманыг авчрахаар зохицуулсан байна.

Аргентинд очиж нийлсэн тусгай бүлэг дөрөвдүгээр сарын 26-нд А.Айхманд байнгын ажиглалт тавив. Буэнос-Айрест хэд хэдэн байр, машин түрээсэлж, холбооны систем бий болгосон бөгөөд нөөц хувилбарууд, бүтэлгүйтсэн тохиолдолд Аргентинаас гарч явах төлөвлөгөөг ч боловсруулсан байлаа. Төлөвлөсөн ёсоор аравдугаар сарын 11-ний оройн 20 цагт хоёр машинтай долоон хүн А.Айхманыг ажлаасаа тарахыг хүлээж гэрийнх нь гадаа байрлалаа эзлэв. Бүлгийн гишүүн Питер Малкин (Тэр үед 24 настай, хожим нь Израилийн алдартай тагнуулчдын нэг болсон) машинтай зэрэгцэж ирсэн А.Айхманы араас очиж испаниар “Уучлаарай, ноёнтоон!” гэхтэй зэрэг баруун сугаар нь гараа оруулан шилдэж унагаажээ. Улмаар машинаас яаравчлан гарч ирсэн хоёр хүнтэй хамжин А.Айхманыг машин руу чихсэн бөгөөд П.Малкины хожим дурссанаар энэ бүхэн 20 секундэд амжсан гэдэг. Машинд А.Айхманы аманд даавуу чихэж, гар хөлийг нь хүлээд толгойноос нь хөл хүртэл юмаар бүтээв. Ингээд хоёр машин хотын захад түрээсэлсэн байшин руу давхижээ.

Тэнд очоод израильчууд юуны түрүүнд баригдсан хүний биед амиа хорлож болзошгүй хор буюу зэвсэг бий эсэхийг нарийвчлан үзээд, хавтаст хэрэгт нь дурдсан содон тэмдгүүд байгаа эсэхийг шалгасан байна. Улмаар анхны мэдүүлэг авсанаар, А.Айхман мөн гэдгийг хөдөлбөргүй тогтоов. Нөгөөдөр нь тэд зорьсон хүнээ гартаа оруулсан гэдгээ Израилийн Засгийн газарт мэдэгджээ. Төлөвлөсөн ёсоор И.Харель “хөдөлгөөнт штаб” гэдгийг ажилд нь оруулав. Бүлгийн гишүүд өдөр бүр тодорхой цагт, урьдаас товлосон кафенуудад хэд хэдээрээ цуглан шуурхай зөвлөгөөн хийж байсан бөгөөд нэг газар нэг л удаа уулзаж байв. Энэ хооронд А.Айхман орноос гавлуулсан, хар нүдний шилтэй, өрөөндөө байнгын нэг харгалзагчтай ес хоножээ. Өрөөний хаалга онгорхой, үүдний өрөөнд бас нэг хүн жижүүрлэнэ. Түргэн авах тохиолдолд түүнийг өөр байранд яаралтай аваачих машин гадаа бэлэн байх бөгөөд гаднаас тусламж дуудах хонхыг А.Айхманы өрөөнд суурилуулсан байв. Хамгаалагч нарыг түүнтэй нэг ч үг сольж болохгүй гэж тушаасан байлаа. Мөн цагдаагийнхан ирсэн тохиолдолд түүнийг ямар ч үнээр хамаагүй өөр байранд аваачих, ийм бололцоо олдохгүй бол бүлгийн гишүүн Рафи Эйтан А.Айхмантай өөрийгөө холбож гавлан түлхүүрийг нь устгаад, цагдаагийнханд өөрийгөө “Моссад”-тай ямар ч холбоогүй, сайн дураараа энэ ажлыг гүйцэтгэсэн гэж итгүүлэх ёстой байв. Өнгөрсөн өдрүүдэд И.Харель А.Айхманыг хэд хэдэн удаа байцааж, үйлдсэн гэмт хэргүүдийг нь хүлээн зөвшөөрүүлэхээс гадна, Израильд яллагдахаас татгалзахгүй гэсэн гарын үсэгтэй бичиг үйлдүүлж авсан байна.

19-ний өдөр Израилийн “Эль-Аль” авиакомпанийн онгоц Буэнос-Айрест буув. Маргааш нь И.Харель штабаа онгоцны буудалд шилжүүлэн байрлуулж, хөл хөдөлгөөн ихтэй буудлын кафе дахь ширээний араас ажилтнуудаа нууцаар удирдаж байлаа. Үдийн үед А.Айхманыг хар тамхиар мансууруулж Израилийн нисгэгчийн хувцас өмсгөөд нисэх буудалд хүргэж ирэв. Улмаар хил, гаалийн албаныханд нисгэгч Рафаэль Арноны паспортыг үзүүлж онгоцонд нэвтрүүлжээ. Урд өдөр нь жинхэнэ нисгэгч Р.Арноныг автын “хуурамч” осолд оруулж эмнэлэгт хэвтүүлээд, маргааш нь гаргахдаа “... өвчтөн эмчийн хяналтан дор онгоцоор нисч болно” гэсэн бичиг авсан байв. Хилийнхэн тэднийг огт сэжиглээгүй бөгөөд А.Айхман ч эсэргүүцэх чадваргүй байжээ. Шөнө дунд болж байхад №1 яргачныг суулгасан онгоц Буэнос-Айресаас хөөрөв.

22-ны өдөр Израилийн парламентын чуулган дээр ерөнхий сайд Д.Бен-Гурион “Адольф Айхман Израильд байгаа, өнөө маргаашгүй шүүхэд шилжинэ” гэж мэдэгдэв. Хэдэн өдрийн дараа Аргентины Засгийн газар, нутгаас нь хүн хууль бусаар аваачсан хэмээн Израилийг буруутгаж “...тусгаар тогтносон улсын эрхийг бүдүүлгээр зөрчиж, дэлхий дахины энх амгалан байдалд заналхийлсэн” хэмээн НҮБ-д гомдол гаргажээ. НҮБ тусгай хуралдаан зарлаж энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд Израилийн ерөнхий сайд хууль зөрчигдсөн явдалд албан ёсоор уучлал гуйсан боловч А.Айхманыг төрийн алба биш, “еврейн сайн дурынхан” хулгайлсан гэж “гүрийсэн” билээ. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1960 оны 160 тоот тогтоолд “Израилийн Засгийн газар А.Айхманыг Аргентинаас хулгайлах төлөвлөгөөг мэдэж байсан төдийгүй, хэрэгжүүлэхийг нь зөвшөөрсөн” хэмээн тэмдэглэсэн юм.

1960 оны 12 дугаар сард Израилийн шүүх А.Айхманыг еврейчүүд, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж цаазаар авах ял оногдуулаад таван сарын дараа  гүйцэтгэсэн юм.

Гестапогийн B-4 хэлтсийн дарга А.Айхман.

1950 онд Улаан загалмай нийгэмлэгээс Рикардо Клемэнтийн нэр дээр А.Айхманд олгосон биеийн байцаалт.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    10 цаг 35 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    14 цаг 52 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    15 цаг 3 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    15 цаг 32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 50 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    16 цаг 5 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК