Хан-Уул дүүрэг энэ жил нийслэлийн 16,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргээ тохижуулаад байна. Үүний нэг ажил болгож III хороонд байрлах 19 дүгээр байрны дундах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулжээ. Орон сууцны хороолол дунд байрлах энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын гүйцэтгэгчээр “Төр тулга” ХХК ажилласан бөгөөд багачууд, хөгшин нарлаж, салхилах сүүдрэвчүүд, сандал, тоглоомын талбай, усан оргилуур зэргийг бүтээн байгуулсан байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг 1969 онд Аж үйлдвэрийн комбинатын Том шир, Шевроны үйлдвэр хамтарч, тус комбинатын Том ширний үйлдвэрийн дарга асан Рагчаа санаачлан үндэс суурийг тавьсан түүхтэй аж.
Б.Анир