Германы Хойд Рэйн-Вэстфалэн мужийн цагдаа нар 29 жилийн өмнө сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг хогийн цэгээс олов. 18 настай, жирэмсэн Лолита Бригэр 1982 оны 11 дүгээр сарын дөрвөнд Райнланд-Пфальц мужийн Шайд хотоос сураггүй алга болсон юм. Бүсгүйг цагдаагийнхан олон жил хйасан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд 2011 оны наймдугаар сард ZDF телевиз эрэн сурвалжлах ажил шинээр явуулсанаар, хогийн цэг дээр цогцос хаясан хүнд тусалсан гэх нэг этгээдийг олж уулзжээ. Долоо хоногийн өмнө цагдаагийнхан уг хүний заасан газар хайгуул хийж эхэлсэн байна. Тэд энэ сарын 23-ны өдөр гэхэд хайсан зүйл нь олдохгүй бол эрлээ зогсоохоор байснаас гадна хотын прокурорын газар өөр шугамаар эрлийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч 19-ний өдөр цагдаа нар Лолита Бригэрийн яс, хувцасны үлдэгдлийг олсон бөгөөд шинжээчид одоо түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.