Эрдмийн зэрэг хамгаалсан найман залуу судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олголоо. Тэтгэлэгийн шалгаруулалтад ЭМШИУС-ийн Г.Ариунтуул, Д.Тэмүүлэн, МУИС-ийн Ч.Сономдагва, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Р.Одбилэг, ШУТИС-ийн М.Дэлгэрмаа, ХХТХ-ийн Д.Гүнбилэг, С.Энхтуул, Ш.Нямдэлгэр нар тэнцжээ. БСШУ-ны сайдын нэрэмжит тэтгэлэг нь судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилготой гэнэ. Судлаачдад 10 сая төгрөгний грант олгож байгаа бөгөөд судалгааны чанарыг дээшлүүлж, бүтээлээ оюуны өмч болгон хамгаалах, олон улсын судалгааны түвшинд хүргэхэд зориулагдах юм. 45 хүртэлх насны залуу судлаачид олгодог тэтгэлгийн энэ жилийн эздийн дундаас ирээдүйн сайн эрдэмтэн төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн сайд Ё.Отгонбаяр хэлжээ.
2005 оноос эхлэн олгосон сайдын нэрэмжит тэтгэлгийг одоогоор 70 эрдэмтэн хүртээд байна.