Улсын Их Хурлын чуулган өчигдөр олон хууль хэлэлцэж, ихэд ажил хэрэгч байв. Харин хэсэг нөхөд нь УИХ-ын даргад ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөж “сюрприз” барилаа. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж монголчууд 30 биш дөрөвхөн жилийн дараа ашгийг нь хүртэж эхлэх ёстой гэж үзэж буй дээрх гишүүд хэдэн долоо хоногийн өмнөөс ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байсан билээ. Ес гэдэг монголчуудын билэгдэлтэй сайхан тоо гэсэн ч чуулганы танхимд арай л цөөдөөд байх шиг харагдсан. МАН-ын Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр гишүүн дөрөв, АН-ын З.Энхболд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ дөрөв, “ганц бие” Ц.Шинэбаяр гишүүн нар уг бичигт гарын үсэг зурсан байлаа. Тэд энэ бичгээ өгөх гэж С.Дэмбэрэл даргын хойноос баахан хөөцөлдөж, аргаа барахдаа хууль ярьж, ихэд шургуу ажиллаж байсан нөхдөө сатааруулав. Сонирхолтой нь, хэд хоногийн өмнө ерөнхий сайд ажлаа өгөх ёстой гэж үзэж байсан гишүүн 20 байсан юм. Харин санал нэгтэйгээр ерөнхий сайдад муу дүн тавьж байсан Г.Амаржаргал, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва,Л.Гантөмөр, Д.Энхбат, Х.Тэмүүжин, Д.Очирбат, З.Алтай нарын гишүүд нэрээ татсан байв. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд зарим асуудал дээр санаа нэгдэхгүй, дотроо хагаралдсан байна. Чухам ямар асуудлаар гэдэг нь тодорхойгүй ч Н.Батбаяр гишүүнийг дээрх өргөх бичгийг уншиж байх зуур Х.Тэмүүжин гишүүн жоготойхон мушилзаж харагдсан нь үүнийг улам батлав.
Эрхэм спикерийн хувьд “ямар нэг албан тоот, тогтоол биш, зүгээр нэг цаас байна. Бичиг хэрэгт өг” гээд шидсэн. Учир нь тэрбээр ерөнхий сайдыг огцруулах бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс дээш, тодруулбал хамгийн багадаа 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юм. Үүнийг нь ч УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Магнайсүрэн сэтгүүлчдэд тайлбарлаж өгөв. Тэрээр мөн “Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах талаар хэлэлцэх боломжгүй” гэлээ.
Харин шуугиан, сенсаци болж байж өргөсөн бичгийг нь үл тоомсорлон шидсэнд Н.Батбаяр зэрэг гишүүд баярласан ч үгүй, гомдсон ч үгүй. Тэрбээр хуулийн үндэслэлээ тайлбарлахдаа “Бид Засгийн газрыг огцруулах бичиг бариагүй. Энэ бол Монгол улсын төрийн албан хаагчийг огцруулах тухай хүсэлт. Дэгийн тухай хуулийн 38.1-д тодорхой заачихсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэг гишүүн ч ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. Үүнийг хэлэлцэж ямар шийдвэр гаргах нь УИХ-ын асуудал” гэж өөрөөр тайлбарласан юм. Манай гишүүд хуулийг олон талаас нь харж чаддаг, чадвартай гэдгээ ингэж батлав. УИХ хуулиар бол уг бичгийг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой ч ерөнхий сайд энэ сарын 23-нд томилолтоор явах тул хэлэлцэх эсэх нь мөн л эргэлзээтэй байна.
Дээрх есөн гишүүнийг ёжилсон байдалтай харж байгаа Х.Тэмүүжин шиг гишүүн олон байхыг бодоход тэдний хүсэлтээр ерөнхий сайд огцорно гэдэг хол бололтой. Зарим нь “Зүгээр л, ерөнхий сайдыг яах нь вэ гэж маажиж үзэж байгаа юм. Цохиж, цочроож чадахгүй хойно яая гэхэв” гэх шүү юм ярив. Ерөнхий сайд С.Батболдын хувьд үүнд санаа зовж, суудлаасаа өндөлзөхгүй байгаа бололтой. Ямартаа ч тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэхээр болжээ. Өөрийг нь татаж чангаагаад байгаа нөхдөд хариу хэлэх нь үү, эсвэл таг дуугүй өнгөрөх нь үү гэдэг сонин байна.
Б.Баяр