ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Төрийн Думд “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчдийн орлогын мэдүүлгийг зарлав. “Нэгдсэн Орос” намын 576 нэр дэвшигчийн хамгийн эхэнд бичигдсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн нэг жилийн дотор 3.37 сая рубль олжээ. Тэрбээр нэлээд хуучны, ховордсон ГАЗ машин хоёр, Москвад нэг орон сууц, хоёр гарааштай аж. Мөн хэд хэдэн банкинд буй хадгаламжид нь нийт 4.2 сая рубль бий гэнэ. Кремлийн сайтад өнгөрсөн гуравдугаар сард тавигдсан мэдүүлэгт дурьдсанаас хойш Д.Медведевийн хадгаламж дарь хөрөнгө 700 мянган рублиэр багассан нь энэ юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгчид өнгөрсөн долоон сард нэмэгдсэн хөрөнгө гэвэл шинээр худалдаж авсан 1962 оны ГАЗ-21 машин ажээ.