ОХУ-д болж өчигдөр өндөрлөсөн ФИДЕ-гийн Гран при цувралын эцсийн дүнгээр манай Б.Мөнгөнтуул 12 шатарчнаас 11 дүгээрт оров. Тэрбээр өчигдөр сүүлийн 11 дэх өрөгтөө Оросын Алиса Галямовад хожигдож дөрвөн оноотойгоор тэмцээнийг дуусгажээ. Хятадын Жао Сюэ 9.5 оноотойгоор буюу ганц хожигдол, нэг тэнцээ, есөн хожлоор энэ тэмцээнд түрүүлсэн бол түүнийг хожсон цорын ганц шатарчин, мөн Хятадын Жу Вэнжун долоон оноотой удаалсан байна. Манай Б.Мөнгөнтуулын ард буюу 12 дугаар байрт 3.5 оноотой Оросын А.Костенюк оржээ.
Б.Амгалан