Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын залуучуудын оюуны санхүүжилтийн холбоо хамтран “Баялгийг бүтээцгээе” үндэсний аян зарлаж байна. Энэхүү аян нь хөгжлийн төлөөх, хариуцлагатай, хараат бус үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, мэдлэг боломжийг баялаг болгох, залуучуудад санхүүгийн боломж нээх зорилготой юм. Аяны хүрээнд “100 сая” үндэсний реалити шоу нэвтрүүлэг хийхээр төлөвлөснөөс гадна “Өөртөө ажил олгогч залуучууд” цагийн ажлын систем ажиллуулж ажилгүй залуусыг бүртгэж буй гэнэ. Аян өнөөдөр эхэлж байгаа бөгөөд “100 сая” реалити нэвтрүүлэг нь ирэх сараас телевизүүдээр цацагдах аж. Нэвтрүүлгээр бизнесийн зөв санаатай төслүүдийг шалгаруулж эхний ээлжинд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна.
Б.Анир

Сэтгэгдэл (1)