155 гишүүн орныг эгнээндээ багтаасан Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Ерөнхий ассамблейн 19 дүгээр чуулганаа БНСУ-д зохион байгууллаа. 1000 гаруй төлөөлөгч оролцсон чуулганд Монгол улсыг төлөөлж БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, сайдын ахлах зөвлөх Ц.Дамдин нар оролцоод иржээ. Солонгосын Гёонжу хотод зохиосон чуулганаар Ливи улсыг шинээр бүрэн эрхт гишүүнээр бүртгэсэн байна. Мөн ойрын хоёр жилд Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэх газрыг товлосон юм. 2012 онд уг өдрийг “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч-тогтвортой хөгжлийг дээшлүүлэх” сэдвийн дор Испани улсад зохиох бол 2013 онд “Аялал жуулчлал ба ус-ирээдүйгээ хамгаалах” сэдвээр Мальдивт зохиохоор шийдсэн гэнэ.
   Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал дэлхий даяар тогтвортой хөгжиж, эдийн засгийн чухал салбаруудын нэг боллоо. 2030 он гэхэд олон улсад жуулчлах хүний тоо жилдээ 1.8 тэрбум хүрнэ гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас тооцоолжээ. Манай улс уг байгууллагын гишүүнээр 1993 онд элссэн бөгөөд 2011 онд бүрэн эрхт гишүүн болсон билээ. Ингэснээр олон улс, бүс нутгийн түвшинд Монголын байр суурь дээшилж, гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдаж буй юм.