Төрийн албаны зөвлөлийн Мэргэшлийн шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга Т.Сосорбарамаас төрийн албан хаагчийн шалгалттай холбоотой зарим асуултад тодруулга авлаа.
-Өнөөдөр 100 хүнээс авч буй шалгалтыг онлайнаар авч байгаа гэсэн. Энэ тухай тайлбарлахгүй юу?
-Онлайнаар гэж хэллэг нь буруу болохоор ойлголт нь буруу болчихоод байгаа юм. Хүмүүс гэртээ, аль нэг интернэтэд холбогдсон газраас л шалгалт өгөөд байгаа мэтээр ойлгогдоно. Үнэндээ цахим хэлбэрээр авч, интернэт орчинд шууд шилждэг систем юм. Манай албаны сургалтын танхимд шалгуулагчид ирж суугаад, тусгай хамгаалалт, хязгаарлалттай, гаднаас халдах боломжгүй компьютерт шалгалтаа өгч байгаа. Шалгалт дуусахад цахим болохоор дүн нь шууд гарч ирээд, манай сайт дээр ч давхар гарч ирдэг. Ийм учраас л цахим гэж нэрлээд байгаа болохоос онлайнаар хаа хамаагүй газраас авдаг шалгалт гэж хаа ч байхгүй.
-Тэгвэл цахим шалгалтыг энэ жил анх удаа авч байгаа гэж сонссон. Цахим шалгалтын давуу тал нь юу юм бэ?
-Төрийн албан хаагчийн шалгалтыг ийм байдлаар аваад хоёр жил болж байгаа. Анхных биш шүү дээ. Цахим шалгалт гэж байгаа учраас бүртгүүлэхээсээ эхлээд л интернэт орчинтой холбоотой явагддаг. Манай албаны вэб сайтад төрийн байгууллагуудад бий болж байгаа ажлын байрнуудын захиалга зарлал үргэлж тавигдана. Тухайн ажлын байрыг сонирхож байгаа хүн мэдээллээ аваад, хэзээ шалгалт өгч болох тухайгаа мэдээд, бичиг баримт, мэдээллээ оруулна. Хэрэв тэдгээр нь шаардлагад тэнцсэн бол шалгалтад орох болсныг мэдэгддэг юм. Нөгөө талаасаа шалгуулагч ажлаа хийж дуусмагц “Та 60 онооноос 40 оноо авлаа, тэнцлээ” гээд л гараад ирнэ. Гэрт нь хүүгээ хүлээгээд сууж байгаа ээж нь утасдаад яав ийв гэж асуухгүй, шууд л сайтан дээрх дугаараар нь тэнцсэн тэнцээгүйг нь мэдчихэж болно. Бас төрийн байгууллагын мэдээллийн санд ч шууд бүртгүүлдэг.
-Өнөөдөр ирэх ёстой 100 хүнээс хоцорсон, тасалсан хүн байгаа юу? Тийм хүмүүсийг 16 цагийн шалгалтын ээлжинд оруулах уу?
-Тийм боломж байхгүй. Овог нэрийг нь бичээд, яг орох, бэлэн байх цагийг нь биччихээд байхад ирээгүй, орж амжаагүй бол шууд тэг оноотойд л тооцно.
-Төрийн 17 байгууллагад 54 хуурамч дипломтой хүн ажиллаж байсан гэж сонссон. Тэр үнэн юм уу?
-Үнэн үнэн. Хуурамч дипломтойгоор ажиллаж байсныг илрүүлсэн.
-Шалгалт авч төрийн албанд оруулж байхад, тийм хүмүүс яагаад орчихсон юм бол?
-Сургууль төгссөнийг гэрчлэх дипломыг хараад бид хуурамч эсэхийг мэдэх боломжгүй. Хуурамч юм хийж байгаа юм чинь мэдээж ялгаагүй л юм хийнэ шүү дээ.
-Тэгвэл яаж тэд нарыг хуурамч гэдгийг нь мэдсэн юм бэ?
-Төгсөгчдийн дипломны сан гэж байдаг. Тэр сангаас албан хаагчдын дипломын бүртгэлийн дугаарыг шүүхэд л гараад ирсэн. Түүнээс биш анх ороход нь бид ур чадварыг шалгадаг. Нөгөө талаас дипломыг хардаг боловч хуурамч эсэхийг нь шууд хараад мэдэхгүй.
-Хуурамч дипломтой хүмүүст ямар хариуцлага тооцсон юм бол?
-Ажлаас нь халсан. Түүгээр зогсохгүй дахиж төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байгаа. Зөвхөн сахилгын хариуцлага тооцоод өнгөрөөгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Ганбилэг