зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Каддафийн хүү Монголд ирж байсан буюу галзуу хурандаатай монголчуудын харилцсан товч түүх

2011-10-21
0
ЖИРГЭХ

Ливийн удирдагчийг амьд ахуйд, тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс ч өмнө түүний албан ёсны залгамжлагч гэгдэж байсан М.Каддафийн хүү Саиф Аль-Ислам Каддафи амьд мэнд байгаагаа өөрийн тараасан видео бичлэгээр харуулж, эцгийнхээ өшөөг авахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэв. Ливи хаа холын орон, М.Каддафийн дэглэм маньд хамаагүй мэт боловч, сүйдсэн шоргоолжны үүр шиг болсон Ливийн хаа нэгтээ амь дүйж яваа Саиф Аль-Ислам гэдэг тэр залуу цалгиж халгиж явсан үедээ Монголд ирж байсан нь сонин. Тодорхой хэлбэл 2009 оны тавдугаар сард. Ливийг төлөөлөн гадаадын олон улс, байгууллагатай улс төр, бизнес, хүмүүнлэгийн янз бүрийн чиглэлийн яриа хэлэлцээр хийн амжилт олж нэрд гарсан тэрбээр тухайн үед Швейцарьт бүртгэлтэй Каддафийн олон улсын хүмүүнлэг, хөгжлийн сан гэдэг байгууллагыг (Gaddafi International Charity and Development Foundation) толгойлж байсан бөгөөд Монголд чухам ямар зорилгоор ирж, юу бүтээсэн нь тодорхойгүй. Гадаад харилцааны яамны данс харааг шүүрдвэл энэ талаарх тодорхой баримт бий биз. Харин түүнээс нэг жилийн дараа Саиф Каддафи монгол хүнтэй дахин нүүр учирсан нь Монгол улсаас Египетэд суугаа элчин сайд Д.Баярхүү байжээ. Энэ удаа Саиф Египетийн нийслэл Каирын Америк их сургуульд “Ливийн өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт лекц уншаад тарахад нь манай сайд угтан очиж уулзсан байна. Хөтөлбөрт нь ч байсан биз. Тухайн үед Д.Баярхүү төвдөө энэ тухай хэвлэлийн мэдээ хэлбэрээр илтгэсэн материалдаа “Тэрбээр 2009 онд Монголд зочилж байснаа дурсан санаж хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гээд, өөрийн тэргүүлдэг Каддафийн сангийн шугамаар Монголоос оюутан хүлээн авч суралцуулахад бэлэн байна гэв. Ливид Монгол улсын өргөмжит консулыг томилж ажиллуулах, боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлэх хэлбэрээр хоёр орны харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг уулзалтын үеэр хөндөж санал солилцлоо” гэжээ. Мөн элчин сайд дипломат хүний хувьд түүний санаа бодлыг шинжиж хийсэн дүгнэлтдээ “Түүний лекцээс ажихад Ливи улс нь өөрчлөлт шинэчлэлийг дотооддоо аажмаар эхлүүлж, либерал ардчилал руу шилжих, улмаар олон улсын тавцан дахь зожигорсон байр сууриа халах замд орох бололтой” гэсэн нь сонирхолтой юм. Харин уулзалтын үеэр ярьсан,  Монголоос оюутан авч сургах гэх мэт аятайхан ажил бүтэхийнх нь даваан дээр Ливид эсэргүүцлийн хөдөлгөөн гараад дашийшог болсон талаар Д.Баярхүү хожим нь харамсан дурсаж бичсэн билээ.

Монгол улс, Арабын Их Социалист Ливи Ард Жамахири улстай 1976 оны зургадугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоожээ. М.Каддафи засгийн эрхийг аваад долоон жил өнгөрчихсөн, Хятад, Пакистанаас цөмийн зэвсэг худалдаж авья хэмээн хорвоо дэлхийгээс нууж хаалгүй шалаад эхэлчихсэн, дотоодын дайснуудаа харгислаж хядаад зүрхэнд нь орчихсон, Америк, Европтой ил цагаан үзэлцэж хилийн чанадад сав л хийвэл бөмбөг дэлбэлж гох дардаг болчихсон, амь насанд нь халдсан хоёр ч оролдлогыг эсэн мэнд даваад гарчихсан, газар дээр ганц охин нь хорвоод мэндэлчихсэн тэр үе юм. Ид “галзуурчихсан”,  маньтай манатай үе байсан ч социалист чиг баримжаа гэдэг нэг юмаараа бол бидэнтэй ойролцоо санаа бодолтой байсан учраас харилцаа тогтсон биз. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр жилийн дараа буюу 1978 онд манай ГЯЯ-ны орлогч сайд Ж.Банзар тэргүүтэй төлөөлөгчид анх Ливид айлчилж хоёр орны харилцааг хөгжүүлэх хийгээд олон улсын харилцан сонирхсон асуудлаар саналаа солилцжээ. Дараа нь 1981 онд нийслэл Триполид нь болсон Ливийн ард түмэнтэй эв санааны нэгдэл илэрхийлэх олон улсын бага хуралд Монголын Ази, Африкийн орнуудтай эв санаагаа нэгтгэх хөдөлгөөний дарга П.Хорлоо тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Улмаар 1986 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойгоор Гадаад хэргийн сайд нарын хэмжээнд илгээлт солилцов. 1986 онд Триполи хотноо болсон империализм, сионизм, харгислалын эсрэг тэмцэх олон улсын байнгын хоёрдугаар чуулга уулзалтын бага хуралд М.Каддафи манайхыг урьж түүнд нь Алжирт суугаа элчин сайд Ц.Дэмиддагва оролцжээ. Нэгэнт дипломат харилцаатай тул өнгөрсөн 35 жилд үндэсний баяр, бусад тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан төр засгийн удирдагчид, гадаад хэргийн сайд нарын хэмжээнд харилцан баярын илгээлт солилцож ирсэн нь мэдээж. Иймэрхүү маягтай найзалж ирсэн хоёр улсын харилцааны эцсийн том үйл явдал Саиф Аль-Ислам Каддафийн 2009 оны айлчлал, мөн түүнтэй хийсэн манай элчин сайдын уулзалт болж таарч байна. Оюутан энэ тэр сургаж гэнэтхэн, хүн шиг аюулын болох шахсан түншлэл ингээд найрамдалт харилцааны 35 жилийн өлзийт сайн ойгоор дашийшог болж хурандаагийн дэглэм ч шороо үнхэх нь энэ. Сайн ч, муу ч дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой юм, энэ жил манайхан эрхбиш нэг баярын мэндчилгээ илгээнэ биз, харин тэр открийд чухам хэнд очих бол доо.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    10 цаг 20 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    14 цаг 37 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    14 цаг 48 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    15 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 35 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    15 цаг 51 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК