Өнгөрсөн баасан гарагт буюу өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Иракаас 9 жилийн дараа бүх цэргийн хүчээ гаргана гэдгээ зарлалаа. Тэрээр Иракийн ерөнхий сайд Нури Аль-Маликатай он-лайнаар ярилцаж байхдаа “Яг өнөөдөр бүх цэргээ нэг мөсөн гаргах боломж байхгүй байгаа. Гэхдээ энэ оны сүүлд гэхэд манай цэрэг эрс гэртээ харьсан байх болно” гэж мэдэгдсэн юм. Энэ дайны уршигаар хоёр орны олон мянган хүн үхэж, АНУ Ж.Буш ерөнхийлөгч байх хугацаанд зөвхөн цэргийн хангамжийн зардалд гэхэд 700 тэрбум доллар зарцуулсан байна. Харин Б.Обамагийн мэдэгдлийг 2008 онд түүнтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан сенатор Жон Маккайн эрс эсэргүүцэж байгаагаа “Ройтерс”-ийн сэтгүүлчид ярьжээ. “Дэлхий нийтээр тайван бус, алан хядагчдын тоо буураагүй байхад дэндүү эрсдэлтэй алхам хийж байна” гэж тэрээр хэлсэн байна. Нэгэнт Цагаан ордон ийм шийдвэр гаргасан болохоор АНУ, Иракийн цэргийн дайн дуусч байгаа бололтой. Гэхдээ терористуудтай хийх дайн дуусаагүй гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч мөн дурдсан юм.
Б.Баяр