Өнгөрсөн долоо хоногт “Шивээ овоо” /36.5%/, “Багануур” /22.3%/, “Таван толгой” /6.5%/, “Адуунчулуун” /1.3%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь Топ-20 индекс өсөхөд нөлөөлжээ. “Таван толгой” ХХК-ийн хувьцаа өмнөх долоо хоногт тогтмол буурч байсан юм. Мөн хөрөнгийн зэх зээл дээр тус бүр нь 11.117 төгрөгний үнэтэй 1. 707.404 энгийн хувьцаа гаргасан “Шарын гол” ХХК-ийн хувьцаа хамгийн олон ширхэг зарагджээ. “Шарын гол” ХХК нь энэ сарын 17-нд гаргасан дээрх хувьцаанаасаа энэ долоо хоногт 1,6 сая ширхэгийг 18,3 тэр бум төгрөгөөр арилжаалсан байна.
   Монголын хөрөнгийн бирж энэ долоо хоногт таван удаа арилжаа явуулж, 4.1 сая ширхэг үнэт цаасыг 27.9 тэрбум төгрөгөөр худалдаалсан байна. Үүнд “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэнд зориулсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 83.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бонд орж байна. Засгийн газар энэ бондоос 8,3 тэрбум төгрөг олжээ.
Б.Баяр