Ирэх долоо хоногийн даваа гарагт ерөнхий сайд С.Батболд Францад албан ёсны айлчлал хийж тус улсын ерөнхийлөгч Николя Саркозитэй уулзах байсан ч зарим шалтгаанаас болж хойшлогджээ. Чухам ямар шалтгаанаар айлчлал цуцлагдсан болохыг албаны эх сурвалж нууцалж байна. Гэсэн ч ерөнхий сайд манай улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан төлөвлөсөн ёсоор энэ пүрэв гарагт буюу 27-нд АНУ-д айлчлах юм. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзах ажээ.
Б.Баяр