зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын хамгийн үнэтэй цайтай шилдэг хөөрөгнүүдийг “Алтжин”-гийн Г.Алтан эзэмшдэг

2011-10-22
0
ЖИРГЭХ

Монголын хамгийн нандин, үнэ цэнэтэй хөөрөгний эздийн дунд эмэгтэй хүн байна гэвэл ямар вэ? Дунд нь явах төдий ч бус, шилдэг хөөрөгнийхөө цуглуулгаар тэдгээр “хур” нөхдийн дундаас илэрхий товойж буй сайхь хатагтайг Готовын Алтан гэдэг. “Алтжин”-гийн хэмээх нэрээрээ монголчуудын танил болсон энэ эмэгтэйн үнэт хөөрөгнүүд Монголын шилмэл хөөрөгний жагсаалтад нэг бус нэлээд хэдэн газар бичигддэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ тэрбээр, үнэтэй хөөрөг сэлгэж эдэлдэгээрээ алдартай олон чинээлэг эрийн өмнүүр гишгэх бололтой. ШТС, архины үйлдвэр, худалдааны төв унагааж босгож, сольж хольж, зарж авч явдаг л гэж бидний төсөөлдөг энэ эмэгтэй “цаагуураа” Монголын их гаруудтай хөөрөгний сайн муу, үнэ ханш, өгөө аваа хэлэлцэж явдаг, бодсоноос ч том гарын хүүхэн ажээ. Ямар ч байсан Н.Жанцангийн эмхэтгэж гаргасан “Монголын шилдэг хөөрөг” хэмээх үндэсний каталогийг үзэхэд ийм байна.

2009 онд “Адмон” хэвлэлийн газраас гаргасан тэрхүү каталогийг эмхэтгэгч Н.Жанцан нь манай Үндсэн хуулийн цэцийг толгойлж асан, гавъяат хуульч эрхэм мөн. Тэрбээр Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны ерөнхийлөгч бөгөөд хөөрөг тэргүүтэн хуучин эдлэлийг таньж мэддэг төдийгүй, эдэлж хэрэглэдгээрээ Монголдоо онцгой хүн хэмээгдэн хэдийнээс олны танил болжээ. 100 шахам хөөрөг, цөөн тооны даалинг Монголын шилдэг хэмээн онцлон шигшиж  багтаасан түүний каталогт хөөргийг чулуугаар нь ангилан шүр, хаш, пийсүү, гартаам, сүүжин, мана, бусад хэмээн бүлэглээд хоёр, зарим газар хэд хэдэн талаас нь харуулсан фото зураг, эзэмшигчийн нэр алдар, хөөрөгний насыг багцаагаар дурдсан зүүлт хийсэн байна. Монголдоо алдартай эрчүүдийн эдэлдэг тус бүр нэг, хоёр, цөөхөн тохиолдолд гурван хөөрөг орсон энэ каталогт хамгийн олон хөөрөг нь багтсан хүн бол мөнөөхөн Г.Алтан ажээ. Шүр гэсэн эхний хэсэгт Г.Алтангийн, сийлбэртэй хос шүрэн хөөргийг толилуулсан байна. XVIII зууны үеийн энэ хөөрөг цул шүрийг ухаж давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр гоёж уялдуулсан хэлбэр үзэмж бүхий сонин гайхам хийцтэй эд юм. Мөн энэ хэсэгт үлгэрийн сэдэвтэй нэг, “Хатагтай” хэмээн нэрийдсэн, уг агуулгаа илэрхийлэхүйц зохиомж бүхий асар нарийн өвөрмөц хийцтэй бас нэг шүрэн хөөрөг орсон нь Г.Алтангийнх ажээ. Дараагийн бүлэгт буй түүний бас нэг хөөргийг XVII зууных гэсэн байх бөгөөд энэ нь лавтай бол уг каталогт орсон бараг хамгийн эртний хөөрөг Г.Алтангийнх болох юм. Хүний хэл хэлбэртэй, үзүүртэй суурь бүхий шар цагаан хаш холилдсон эл хөөрөгний хийц мөн л хүний хараа эрхгүй булаам ажээ. Тэрбумтан хатагтайд пийсүү хөөрөг бас байна аа. Зоосон тамгатай, эртний дүрсэн сийлбэртэй энэ хөөргийг хэн ч харсан “Аргагүй л хуучны эд юм аа!” хэмээн уулга алдмаар. Тэгээд ч тэр биз, XVII зууных гэсэн байна. Чулуу чулуундаа эрхэмд тооцогддог чүнчигноров буюу гарьдын бөөлжсөн эрдэнэ хэмээн монголчуудын эртнээс хэлэлцэж ирсэн байгалийн сонин тогтоцыг эр хүний сүлд чулуу буюу эр хүнд ээлтэй, байгаа газар нь могой ойртдоггүй, өвчин зовлонгоос хамгаалж, муу зүйлийг зайлуулах увидастай гэдэг. Эр хүнд ээлтэй олон сонин өнгө үзэмж бүхий арав гаруй чүнчигноров хөөргөн дунд нэгэн хар чүнчигноров хөөрөг өнгөлж харагдана. Г.Алтан хатагтайн энэ хөөрөг алтан судалтай ажээ. Хоёр гурван өнгөтэй, элгэн, вааран, болор, чулуун, тариан түрүү тогтоцтой гэх мэт олон ховор чүнчигноров хөөрөг энд байна. Сүүжин хөөрөгний бүлэг эхлэхэд мөнөөхөн Г.Алтангийн, дотортой тунгалаг сүүжин хөөрөг тэргүүлжээ. Их биеийнхээ бараг талтай тэнцмээр өндөр шүрэн толгойтой энэ хөөрөгний ар өвөр бие нь тунгалаг тул дотор буй тамхи, халбаганы хамтаар гаднаасаа нэвт харагдах аж. Манын бүлэгт буй Г.Алтангийн удаах хөөрөг мөн л сонин хийцтэй. Хоёр өнгөтэй манан хөөрөг бөгөөд уг чулууных нь хэсэгхэн газарт холилдсон огт өөр бараан өнгийн тогтоцыг, урласан инжаан нь янзалж бухын дүрс болгосон нь өвөрмөц юм. Энэ хөөрөг XVIII зууны үеийнх гэнэ. Мөн зэсээр хийсэн эх бие дээр шүр, пийсүү шигтгэж, зэсээр угалз ороосон ховорхон хийцтэй хөөрөг буйг Г.Алтангийнх гэжээ. Энэ мэтээр тоочвол каталогт орсон түүний хөөрөг 10 гарах бөгөөд нэр бүхий 50-иад хүний 100 шахам шилдэг хөөрөг дунд ганц түүний цуглуулсан хөөрөг ийнхүү жин дарж байна.

Эмхэтгэгчийн эд гэдгийнхээ хувьд тэр үү, аргагүй шилдэгт тоологддогтоо болов уу, гавъяат хуульчийн нэлээд хэдэн хөөрөг каталогт багтжээ. Гэхдээ Г.Алтангийн олон хөөргийг гүйцэж даанч чадсангүй. Н.Жанцангийн, Цэрэндүг бурхан болон морин сийлбэртэй их гарын шүрэн, луу сийлбэртэй их гарын хаш, дотортой утаат сүүжин, гартаам оруулгатай их гарын халтар мана, дөрвөн морин сийлбэртэй, хоёр өнгөтэй манан ийм таван хөөрөг энд орсон байна. Хөөрөгний цуглуулгаараа алдартай УИХ-ын гишүүн О.Чулуунбатын сийлбэртэй шүрэн тэргүүтэн гурав, аварган гишүүн Б.Бат-Эрдэнийн хоёр сайхан эд каталогт багтсан бол “халзан” хэмээх Да.Ганболд болор тэргүүтэн дөрвөн ч хөөргөөрөө тэдний өмнүүр гишгэжээ. С.Баярын хэмээх тодотголтой хоёр ч хуучны хөөрөг байх бөгөөд эзэн нь экс ерөнхий сайд байж тун мэдэх юм. Мөн Х.Баянмөнх, М.Энхболд, Ж.Бямбадорж, Б.Цэрэнбалтав, Х.Наранхүү нараас гадна олны таних Монгол улсын алдарт уяач Дамбын Хишигжаргал, “Мон-Уран”-ы хэмээх Б.Наранхүү нар энд “цоллуулжээ”. Бурхан болсон Ш.Отгонбилэг, Ж.Наранцацралт, Г.Пунцагбалжир  нараас хөвгүүдэд нь уламжилж ирсэн хөөргүүд О.Содбилэг, Н.Соёмбо, П.Энхмөнх нарын эздийнхээ нэрээр каталогт багтсан байна. Г.Алтангаас гадна УИХ-ын гишүүн асан Д.Туяа, улсын заан Д.Амгаагийн гэргий Ц.Цэвэлмаа нарын таван ч эмэгтэйн хөөрөг Монголын шилдэгт багтдаг ажээ. Харин нэр нь төдийлөн олны танил бус Дангаагийн Ганбат гэдэг хүн энд олон хөөрөг “тоолуулжээ”. Гурван өнгөтэй халтар мана, улаан луу сийлбэртэй дотортой мана (лууны нүд нь хөдөлдөг), галаар тургиж буй лууны дүрс бүхий байгалийн хээтэй их гарын халтар мана, хоёр талдаа гүйдэлтэй гартаам, ёроолдоо эртний хятад бичээстэй хаш, тамгатай шүрэн зэрэг даруй зургаан хөөрөг энэ каталогийг сайхан чимжээ. Гэхдээ Г.Алтангийн олон хөөргийг гүйцэж даанч...

Б.Бат-Амгалан

Сийлбэртэй хос шүрэн

“Хатагтай” шүрэн

Шар цагаан хаш хөөрөг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    10 цаг 23 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    14 цаг 39 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    14 цаг 51 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    15 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 38 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    15 цаг 53 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК