Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн (ШҮЗ) зэвсэгт хүчний нэгэн байлдагч Муммар Каддафийг хэрхэн хөнөөснөө ярьж буй видео бичлэгийг Францын сэтгүүлчид олж авчээ. 22 настай Саад аль-Садек аль-Урейби хэмээх тэр залуу, хурандаагийн хэрхэн баригдсан, буудуулсан болон нас барсаныг харсанаа ширхэгчлэн ярьсан байна. 21-ний Бямба гарагт Интернэтэд тавигдсан уг бичлэгт настай Санад аль-Садек аль-Урейби цэргийн хувцастай хэсэг хүнтэй ярилцаж байх бөгөөд “Биднийг гудамжинд зогсож байхад Каддафи хэдэн хүүхэд, эмэгтэйтэй хамт явж байгаад халз тааралдсан. Малгай өмссөн байсан боловч би түүнийг үсээр нь шууд таньсан юм. Тэгээд би шууд явж очоод, барьж явсан алтан гар бууг нь булааж авуутаа нүүр лүү нь цохисон. Тэгэхэд Каддафи өөдөөс “Чи миний төрсөн хүүгээс өөрцгүй биз дээ!” гэсэн юм. Тэгэхтэй нь зэрэг би түүнийг үсдэж аваад газар унагаасан” гэжээ. Үүний дараа босогчид хоорондоо маргалдсан гэнэ.
С.Урейби анх ШҮЗ-ийн Бенгази хот дахь босогчидтой нийлж яваад сүүлд Мисрат дахь бүлэгт оржээ. Сүүлд нийлсэн бүлгийнхэн нь М.Каддафийг амьдаар нь Мисрат хотод аваачна гэсэн боловч С.Урейби тэдэнтэй санал нийлээгүй учраас газар хэвтэж байсан М.Каддафийг шууд буудсан гэнэ. “Би түүн рүү хоёр удаа буудахад нэг сум хөлд нь, нөгөө нь толгойд нь туссан. М.Каддафи гучаад минутын дараа амьсгал хураасан” гэж тэрбээр ярьжээ. Мөн түүний хэлсэнээр, үүний дараа Мисратын бүлгийнхэн С.Урейбийн бууг хурааж аваад, явахгүй бол ална хэмээн хөөсөн гэнэ.
Видео бичлэгт М.Каддафийн өмсөж явсан цустай пиджак, хуримынхаа өдөр эхнэрийнхээ нэрийг сийлүүлж анх зүүсэн гэх алтан бөгжийг харуулжээ. Мөн С.Урейбийн хэлсэнээр, баригдах үедээ авч явсан гэх алтан гар бууных нь зургийг Францын сэтгүүлчид тараасан байна.
Гэхдээ С.Урейбийн ярьсан зүйл ШҮЗ-ийн тэргүүн Махмуд Жибрилийн хэлсэнээс зөрж байгаа юм. Тэрбээр М.Каддафийг буудалцааны үеэр шархдаад, эмнэлэг рүү хүргэх замд нас барсан гэсэн билээ. Мөн түүний хэрхэн нас барсан талаар хэд хэдэн хувилбар яригдаж байгаа бөгөөд нэгэн гэрчийн хэлсэнээр М.Каддафи бие хамгаалагчдаа алуулсан гэсэн бол машинтай явахад нь агаараас бөмбөгдөж хороосон гэх мэдээ хэвлэлд гарсан билээ. М.Каддафийн хэрхэн нас барсан нь яс тодорхой биш байгаа учраас өчигдөр НҮБ түүний үхлийн шалтгаан нөхцлийг мөрдөн шалгаж тодруулахыг шаардаад байгаа юм.