Бүтэц зохион байгуулалтаа шинэчлээд удаагүй байгаа Орос-Монголын бизнесийн зөвлөлөөс (ОМБЗ) сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаны хүн өчигдөр “ТПП-Информ” агентлагт ярилцлага өгчээ. Тэрхүү албаны хүн нь ОМБЗ-ийн үйл ажиллагааг Оросын төрийн бодлоготой уялдуулах гол байгууллага болох Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний сангийн захирал Елена Параскаева юм Е.Параскаева хэлэхдээ, “ОМБЗ-ийн шинэ тэргүүн Сергей Чемезов, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Евгений Примаков нарын тавьж буй хүчин чармайлт, хоёр орны бизнесийн харилцааг цоо шинэ төвшинд, асар эрчимтэй хөгжүүлэх найдвар төрүүлж байна” гэжээ. Сайншандын аж үйлдвэрийн парк, ашигт малтмалын баялаг орд газрууд дахь олборлолт зэрэг шинэ томоохон төслүүдэд өөрсдийн өндөр технологийг нэвтрүүлэхэд оросууд тэргүүн ээлжинд анхаарч байгаа нь түүний хэлсэнээс харагдаж байна. Монголд Хөгжлийн банк байгуулагдах гэж буй, мөн концессын 100 гаруй гэрээ хэлэлцээрийг батлахаар төлөвлөж байгаа зэрэгт Оросын компаниудын анхаарлыг хандуулж оролцуулах нь мөн бизнес зөвлөлийн гол зорилт гэнэ. Энэ мэт олон томоохон төслийг багтаасан “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбарт 2015 он хүртэл хэрэгжүүлэх Орос-Монголын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг саяхан ОМБЗ боловсруулж Засгийн газрын тэргүүн В.Путинд танилцуулсан бөгөөд ерөнхий сайд нь уг хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүлэхийг даалгаж Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам зэрэг холбогдох албаддаа хүргүүлсэн байна.
Ашигт малтмал олборлох, өндөр технологи нэвтрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй танил төслүүдээс гадна зарим сонирхолтой ажил энэ хөтөлбөрт туссан нь анхаарал татаж байна. Е.Параскаевагийн хэлсэнийг үзвэл, Орос-Монголын бизнесийн зөвлөлийн оролцогч, түншүүд Сочи хотод амралтын цогцолбор, тансаг харшууд барих гэнэ. Энэ хүрээнд Хар далайн эргийн амралт сувиллын энэ алдартай хотод Монголын худалдааны төв бий болох бөгөөд дотор нь монгол хоолны газар бий болгох тухай ч уг хөтөлбөрт заажээ. Утааны тулгамдсан асуудалтай Монголын нийслэлд эрчим хүчний альтернатив эх үүсвэр, био түлш үйлдвэрлэх төлөвлөгөө энэ хөтөлбөрт тусгагдсанаас гадна Улаанбаатар зэрэг томоохон хотуудыг тахианы мах, өндөгөөр хангах төсөл орсон нь сонирхолтой юм. ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүн, нэртэй бизнесмэн Сергей Лисовскийд уг төслийг хэрэгжүүлэхэд тусламж хүсч хандсанаа Е.Параскаева ярьжээ. “Улаанбаатар, түүний дагуул хотууд мөн Дархан, Эрдэнэтийг мах өндөгөөр хангах зорилготой шувуун фабрикийн сүлжээ байгуулах юм. Энэ талаар бид Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Монголчууд өөрсдөө шувуун фабриктай боловч Оросын технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх эх сүрэгтэй болохыг хүсч байгаа учраас бид энэ салбарын туршлагатай бизнесмэн С.Лисовскийд хандсан юм. Сенатор бидний саналыг ихээхэн сонирхож, хамтран ажиллахаар болсон” гэж тэрбээр хэлсэн байна. ОМБЗ-ийн хөтөлбөрт мөн барилгын салбарын томоохон төслүүд тусгагдсан бөгөөд Монголын орчин үеийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох зорилготой Оросын компаниудын барилгын консорциумыг ойрын үед байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.
ШИНЭ ХҮМҮҮС
С.В.Чемезов
1952 онд Эрхүүд төрсөн. 1975 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн их сургууль, дараа нь Жанжин штабын дээд курс төгссөн. 1983-1985 онд Зөвлөлтийн туршилт үйлдвэрлэлийн “Луч” нэгдлийн төлөөлөгчөөр Германы Дрезден хотод В.Путинтай нэгэн үед ажиллаж байв. Хожим зарим эх сурвалжийн мэдээлсэнээр тэрбээр Дрезденд тэр үеийн КГБ-ийн бий болгосон халхавч байгууллагад үйлдвэрийн тагнуулын чиглэлээр ажиллаж байсан бололтой байдаг. С.Чемезов гурван жилийн өмнө нэгэн ярилцлагадаа “Бид (В.Путиныг хэлж байна. Ред.) Германд алба, амь аль алинаараа ойр байлаа” гэсэн бий. В.Путины үед Оросын зэвсэгийн худалдааны монополь компани “Рособоронэкспорт”-ын суурин дээр байгуулагдсан “Ростехнологии” корпорацийн ерөнхий захирлаар томилогдсон бөгөөд одоо энэ корпораци нисэх, усан онгоц, автомашины аж үйлдвэр, зэвсгийн худалдаа, өндөр технологийн салбар дахь Оросын төрийн мэдлийн хамгийн том активуудыг өөртөө нэгтгээд байна. Хурандаа генерал цолтой, эдийн засгийн ухааны доктор.
С.Ф.Лисовский
1960 онд Москвад төрсөн. Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийг төгссөн. 1987 онд хувийн дуу бичлэгийн студи, хоёр жилийн дараа Оросын анхны продюсерын компани “ЛИС’С”-ийг байгуулсан нь одоо ч шоу бизнесийн салбарт амжилттай ажиллаж байна. Оросын анхны хөгжмийн телевизийн сувгийг байгуулсан. 1996 онд Борис Ельцины сонгуулийн кампанит ажлыг удирдалцаж амжилтад хүргэсэн. Мөн ондоо Анатолий Чубайстай хамтаар Засгийн газрын байрнаас хагас сая доллар бэлнээр авч гарч яваад баривчлагдсан боловч тэр өдрөө суллагдаж, харин тэднийг баривчлах ажлыг зохион байгуулсан ерөнхийлөгчийн Аюулгүйн албаны дарга, Холбооны Аюулгүй байдлын албаны дарга нар албан тушаалаасаа “авахуулж”байв. Импортод квот тогтоох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих чиглэлээр Засгийн газартай байнга хамтран ажилладаг. 2000 онд францчуудтай хамтран байгуулсан “Моссельпром” үйлдвэр нь Москвагийн шувууны махны зах зээлийн ихэнхийг хангадаг.
Б.Бат-Амгалан