Өнөөдөр Дархан-Уул аймагт байгуулах газрын тосны үйлдвэрийн шав тавилаа. Жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах энэ үйлдвэрийг байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар энэ сард хэлэлцсэн билээ. Энд үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын стандартад нийцсэн, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй түлш байх юм. Хоногтоо 44 мянган баррель газрын тос боловсруулах бөгөөд жилд 1.7 сая тонн орчим шингэн түлш гаргах тооцоог боловсруулжээ. Гэхдээ уг үйлдвэрийг байгуулахад Засгийн газраас санхүүгийн баталгаа гаргахгүй хэмээн тогтсон билээ. УИХ-ын дарга Ц.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс тус аймагт ажиллаж байгаа бөгөөд одоо өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж байна.
Б.Болд