“Одкон холдинг” компанийн санхүүгийн өрөөнөөс байгууллагын нууцтай холбоотой бичиг баримт, 20 сая гаруй төгрөгтэй төмөр шүүгээг нь хулгайлжээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор илрүүлсэн байна. Хэргийг тус компаниар үйлчлүүлж байсан зүс таних бүлэг этгээдүүд үйлдсэн байжээ. Тэд шүүгээг эвдэж, мөнгөнийх нь 20 орчим хувийг авсан, татварын болон бусад бичиг баримтыг шатаасан байсан аж.
Б.Золбоо