Сүхбаатар дүүргийн эмнэлгийн ажилтнууд мансуурагчдын бүлэглэлд мансууруулах төрлийн бодис бүхий тариа худалдаалдаг байсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Одоогоор хэргийг Улсын мөрдөн байцаах газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Улсын клиникийн төв эмнэлгийн сувилагч нар хүнд мэс заслын үед хэрэглэдэг, морфинтой тарианаас дөрөв дахин илүү үйлчилгээтэй “Пентанил” гэдэг хүчтэй найрлага бүхий тариаг мансуурагч нарт худалдаалдаг байсан нь тогтоогдсон гэнэ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн "Мансууруулах бодис" гэх мансуурагч нартай тэмцэх нэг сарын аянг өрнүүлсэн аж.
Энэ үеэр хэд хэдэн мансуурагчдын бүлэглэлийг илрүүлсэн аж. Тэдний нэг бүлэглэл нь УКТЭ-ийн сувилагч нартай холбогдон мансууруулах төрлийн эм бэлдмэл бүхий “Пентанил” гэх тариаг худалдан авдаг байсан гэдгээ хүлээсэн юм байна. Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Эмжи" гэх хувийн эмнэлгийн сувилагч мөн л дээрх тариаг худалдаалдаг байсан гэдгийг мэдүүлсэн гэнэ. Үүнээс хэргийн зангилаа тайлагдсан юм байх. Бидэнд олдсон мэдээллээр УКТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн харъяа наркологийн ахлах сувилагч Н.Баярсайхан болоод гурван сувилагч энэ хэрэгт холбогдоод байгаа юм байна. Гэхдээ гурван сувилагчийн хувьд зөвхөн өвчтөнд тарих гэж байгаа тунгаас бага хэмжээг үлдээгээд Н.Баярсайханд өгдөг байсан юм байх. Мөн сувилагч нар Н.Баярсайхан цааш нь хэнд өгч байгааг мэддэггүй байсан гэнэ. Учир нь Н.Баярсайхан нь арав гаруй жил УКТЭ-т ажилласан бөгөөд тасгийн сувилагч нарыг удирдан зохион байгуулдаг дарга нь байжээ. 2010 оны есдүгээр сараас эхлэн удаа дараагаар мансуурагч залуусын бүлэглэлд худалдаалдаг байсан гэнэ. Харин "Эмжи" гэх хувийн эмнэлгийн сувилагч Энхтөр гэгч нь мөн л 2010 оноос хойш удаа дараагаар “Пентанил”-ыг өндөр үнээр мансуурагч нарт худалдаалдаг байжээ.
Сувилагчдаас хэд хэдэн удаа байцаалт авсан бөгөөд хүнд хагалгаанд орж байгаа өвчтөн болгонд тарьж байгаа тарианаас 1.2 граммыг үлдээгээд тусгай тарианы шилэнд хийж таван грамм болгоод мансуурагчдын төлөөлөл болох Б-д худалдаалдаг байсан бололтой. Мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэг өргөн цар хүрээг хамардаг бөгөөд мансууруулах бодис худалдаалсан эх үүсвэр, хэрэглэсэн хүмүүсийг баривчилдаг учир мансуурагч бүлэглэлийн талаар эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Мөн мансуурагч бүлэглэлийн зарим нэгийг нь баривчлаагүй байгаа юм билээ.
Ингээд хэргийн талаар УКТЭ-ийн тасгийн эрхлэгч болоод бусад албан тушаалтнуудаас тодруулсан боловч бүгд "Энэ талаар мэдэхгүй байна" гэх хариулт өгч байсан юм. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар эмнэлгийн ажилтнууд мансууруулах төрлийн эм бэлдмэлтэй холбоотой хэрэгт сүүлийн үед холбогдох болсон гэдгийг ч хэлж байсан. Мөн манай оронд ургадаг олсны төрлийн ургамал болох мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хөдөө орон нутгаас түүнд борлуулдаг сүлжээнүүд бий болоод байгаа аж. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт дунд сургуулийн гурван хүүхэд мансуурчихсан бааранд явж байхад нь цагдаа нар саатуулжээ. Тэд олсны төрлийн ургамал татсан гэнэ. Мансуурагчид нэгэнт хууль хяналтынханд дийлдэхгүйд хүрсэн. Өмнө нь нэр хүндтэй айлын хүүхдүүд, олны танил дуучин, жүжигчид мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэгт холбогдож байсан. Тэгвэл эрүүл мэндийн салбарт хүний амь нас аврахын төлөө тангараг өргөсөн сувилагч нар энэ төрлийн хэрэгт холбогдсон байна.
Э.Хүрэлбаатар