Монголын баруун нутгийн зарим газраар өнөөдөр цастай. Бусад газраар цас, бороо орохгүй, баруун зүгээс 5-10 метр/сек хурдтай салхилна. Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулсаар -1 хэмээс 4 хэм хүртэл дулаан байх бол Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан. Бусад нутгаар 4-9 хэмийн дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Нийслэл хотод өнөөдөр хур тунадасгүй, 6-8 хэм дулаан байна. Бага зэрэг үүлших төлөвтэй. Өглөөний таван цагийн үед Улаанбаатарт -7 хэм хүйтэн байсан юм.
Өнөөдөр Солонгосын нийслэлд өдөртөө бороотой 18 хэм, бороотой байх бол шөнө бороо зогсож, 5 хэм хүртэл сэрүүсэх юм байна. Шөнөдөө үүлэрхэг хонох нь. Тэгвэл Токио хотод мөн л бороотой, 23 хэмийн дулаан өдөр ирж байгаа юм. Оройдоо бага зэрэг сэрүүсч, шөнө дунд 20 хэм хүртэл сэрүүсэх бөгөөд бороо зогсоно.
Харин Бээжинд хур тунадасгүй байх аж. Өдөртөө 20 хэм дулаан, бага зэрэг үүлэрхэг байх бол шөнөдөө хүйтэрч 2 хэм хүрэх төлөвтэй. Оройдоо үүлс багасаж, цэлмэг шөнө болох нь. Оросын нийслэлд Даваа гариг битүү үүлтэй, сэрүүхэн эхэлж байна. Одоо тэнд шөнө болж байгаа бөгөөд Даваа гаригийн өдөр дөрвөн хэм дулаан, үүл бүрхээстэй. Шөнө нь мөн л адил үүлэрхэг, -1 хэм хүртэл хүйтрэх юм.