Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. МАН Тавантолгойн хувьцааг хэрхэн хуваарилах талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байсан билээ. Уг ордын 10 хувийг ард иргэдэд, 10 хувийг аж ахуйн нэгжид олгохоор болсоныг өөрчилж, иргэдэд 20 хувийг нь өгөх саналыг зарим гишүүд тавьсан юм. Үүнийг МАН ч дэмжиж байна. Хэрэв УИХ нийтээрээ энэ саналыг дэмжвэл иргэдэд очоод байгаа Тавантолгойн 536 ширхэг хувьцаа хоёр дахин нэмэгдэж 1072 болох юм. Мөн МАН-ын бүлэг энэ жил хураасан 427 мянган тонн буудайг хэрхэх талаар ярилцаж байна. Энэ онд урьд байгаагүй их хэмжээний буудай хураасан ч гурилын үйлдвэрүүд Оросоос илүү хямд буудай авч, нөөцөлсөн байгаа. Тиймээс хадгалах газаргүй, үтрэмдээ байгаа тэр их буудайг цас орохоос өмнө хэрхэн борлуулж, хадгалах талаар гишүүд нухацтай ярилцаж байгаа юм.
Б.Баяр