
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын алдарт уяач П.Баянхүүгийн халзан үрээ нь өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж /хөтөлж уралдсаар байгаад үзүүр дээрээ дайруулж аман хүзүүдсэн/ өнөө жил улсын их баяр наадамд долоод хурдлаад давхар уяагаар Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншигт аман хүзүүдсэн хурдан ажнай билээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын алдарт уяач П.Баянхүүгийн халзан үрээ нь өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж /хөтөлж уралдсаар байгаад үзүүр дээрээ дайруулж аман хүзүүдсэн/ өнөө жил улсын их баяр наадамд долоод хурдлаад давхар уяагаар Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншигт аман хүзүүдсэн хурдан ажнай билээ. Улсын наадмаас өмнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын наадамд хол түрүүлсэн халзан үрээ АХ-ын 91 жилийн ойгоор ир нь орсон морин соёолонгуудтай уралдсаар хараахан айрагдаж чадаагүй ч хамгийн дээгүүр хурдалсан азарган соёолон байсан юм. Өөрөөр хэлбэл эхний 10 соёолонгийн ганцхан нь азарган үрээ байсан юм. Тэр нь П.Баянхүүгийн халзан.
Сэтгэгдэл (2)