Нийслэлийн засаг даргын захирамжаар хэрэгжиж буй “Хашаа 3” арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байсан 14 машины зөвшөөрөлгүй гараашыг нүүлгэсэн байна. Чөлөөлсөн газарт сагсан бөмбөгийн иж бүрэн талбай, 850 метр явган хүний замыг тохижуулж оршин суугчдад өчигдөр хүлээлгэн өглөө. Нийт 24 сая төгрөгийн төсөвтэй энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг Баянзүрх дүүргийн газрын албанаас гаргажээ. Өмнө нь хэдхэн хүний эзэмшилд байсан энэ газар ийнхүү хүүхдийн тоглож наадах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар болсон байна.
Т.Хулан