Хууль бусаар лицензээ хураалгасан үндэслэлээр болоод Монгол улсын Засгийн газраас 200 сая ам. доллар нэхэмжилсэн “Хан ресурс” компанийн заргыг олон улсын Арбитрын шүүх өнгөрсөн сард Парис хотод хэлэлцсэн бол шүүхийн шийдвэрийг өчигдөр дуулгалаа. Өчигдөр гаргасан шийдвэрт энэ хэргийг ирэх оны тавдугаар сард дахин шүүхээр товлосон байна. Шүүх хурлын үеэр “Хан ресурс” учирсан хохирлоо манай улсын Засгийн газраас шуурхай барагдуулж өгөхийг хүссэн. Монголын Засгийн газрыг төлөөлж буй өмгөөлөгчид 2007 онд баталсан Ашигт малтмалын хууль, 2009 онд баталсан Цөмийн энергийн хуулийн зүйл заалтуудыг арбитрын шүүхэд танилцуулж “Хан Ресурс” компани Монголын хуулийг ноцтой зөрчсөн, байгаль экологид хор нөлөө учруулсан, нөхөн сэргээлтээ хийгээгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.
Т.Хулан